Hair gej yu ve?
Harin ta oorii tani huvid hair gej yu ve gedgee setgegdleer bichij uldeegeerei =)
Сайхан асуулт байна баярлалаа. Энэ асуултанд олон хүн өөр өөрийн хайрыг хариулах байхаа. Хайр гэдэг нь өөрөө ямар ч хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддагт хайрын хүч, хайрын агуу бүхэн оршдог. Анхны хайр гэдэг нь миний бодлоор амьдрал зохиож үзсэн хайрыг хэлдэг болов уу. Өөрөөр хэлбэл анхны нөхөр, анхны эхнэр нь тэр хүний анхны хайр байдаг болов уу. Амьдрал үзээгүй насан багын тэр бие бие лүүгээ тэмүүлсэн тэр сэтгэлийг би анхны хайр гэж үнэндээ хэлж чадахгүй ээ. Гэнэн, томоогүй, сайхан шохоорхолууд ч амьдралын алтан дурсамжинд байж л байдаг шүү дээ. Тэр бүхнийг тэр л миний анхны хайр байсан гээд өнгөрсөн хойно нь ярьж суудаг хүмүүсийг би "орон гаран" юм уу гэж л дүгнэнэ. Анхны хайрыг хүн болгон л амьдрал болгож чаддаг. Хамгаалж чадахгүй л алдаж байдаг шүү дээ. Хамгаалаад, хайрлаад, тэнгэрт өргөөд явж байгаа хосууд олон байгаа гэж бодож байна. Минийхээр бол ХАЙР гэдэг нь жаргал зовлонгийн дэнс. Хэн нь тэр хайр гэдэг агуу зүйлийг ухаалагаар хайрлаад, хамгаалаад явж чадна тэр хүн ЖАРГАЛ-г мэдрэх болно. Харин хайр гэдэг зүйлийг уландаа гишгээд, түүний мөн чанарыг алдагдуулаад, хайртай хүнээ хуураад явна тэр хүн ХАЙРЫН ЗОВЛОН-г дээд зэргээр мэдрэх болно. Тийм хүмүүс хайр гэж юу байдгийг ч мэдэхгүй ээ. Сэтгэл зүрхний шарх хамгийн их зовлон авчирдаг.
Хайр бол зүгээр л сайхан мэдрэмж юмдаа. Хэрэв чиний сэтгэл хөдлөл чинь давамгайлдаг бол чи хайраа алдахгүйг хичээн үүнийхээ төлөө тэмцэж, зарим нэг нь амиа өгдөг. Хэрвээ чи оюун ухаанаараа бүхнийг зохицуулдаг бол энэ нь хэсэг хугацааны дараа мартагдана.
Hairiig yag todorhoilj bichih gevel hetsuu. Hun hunii huvid hair oor oor unelemjtei baidag yum shig l baina. Minii huvid hair gej hairlaj chaddag baihiig l heleh baih. Hun hairlaj chadaj baival hairiig mederdeg gej bodoj baina.
Хайр гэдэг их олон зүйлийг дотроо багтааж байдаг агуу зүйл гэж бодож байна. Хайр дотор уучлал энэрэл, сайхан сэтгэл, итгэл найдвар гээд олон сайхан зүйл байдаг. Тэр дундаа анхны хайр бол бүтсэн ч бай бүтээгүй ч бай сайхан дурсамж гэж боддог. Зарим үед тэр л дурсамж надад эрч хүч өгч, заримдаа сэтгэлд байгаа шархыг хөндөнө. Заримдаа амьдралдаа ахин алдахгүй ээ гэсэн ухаарлыг ч өгнө. анхын хайр байж дээ гэж бодох үед сэтгэл нялхарч самсаа шархирна. Анхны хайр гэдэг бол дурсамжийн хэлхээ бас хүмүүний амьдралыг урагш хөтлөх амьд эрч хүч гэж би бодож байна.Анхны хайр бүтэлгүй боллоо гээд би муудсангүй, харин олон зүйлийг ухаарсан. Анхны хайр бүтлээ гээд сэтгэл амраагүй, харин ч хайрыг хайрлых ухааныг сурсан. Хайр гэдэг бол амьдралд дээр яаж хэрэгжүүдэхээс шалтгаалах "сайхан" бөгөөд "хатуу үг" юм даа