Indecent proposal
Мөнгөн дээр суурилсан, боловсрол дээр суурилсан, нэр алдар дээр суурилсан, материаллаг бүх зүйл дээр суурилж бий болсон хос 2н харьцаа хэзээ ч хол явдаггүй гэдгийг нотолсон сайхан кино байна. Зөвхөн хос 2н дунд л байдаг тийм тайлбарлахад бэрх, тайлж уншихад ч хэцүү, хүнд нээх харагдаад байдаггүй тэр нандин зүйлийг л хайр гэдэг байх. Тэр нандин мэдрэмжээ юу ч тохиолдож байсан алдахгүй, хагацахгүй, хадгалж үлдэх нь л хайр байх даа. Хайран дээр тогтсон хос 2н амьдрал халамжаар дүүрэн, харилцан ойлголцол ихтэй, харамлах сэтгэлтэй ч хардах сэтгэлгүй гэх мэт үл ойлголцоод байгаа мэт боловч үл итгэлцэл огтоос байхгүй байх жишээний. Нэг тийм тайлбарлахад бэрх нандин харилцаа хайртай хосын дунд харцнаас нь л харагдаж байдаг. Сайхан кино байнөөө 😭
Comments
Post a Comment