Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чимээ…(Taalagdav)

Түрүүн нэг эмэгтэйн найздаа туслах юмсан гэсэн бичвэрийг уншаад өөрийнхөө амьдралыг бичмээр санагдлаа. Намайг 6 тай байхад аав маань ээж бид 2г хаяад явсан юм. Ээж маань залуудаа их сайхан хэн ч харам хараа булаам хүүхэн байсан юм… Гоо сайхандаа л бардаж явсан үедээ аавтай танилцаж тэр үед ч аав хөрөнгө мөнгөтэй нэг компанитай хөлөө олчихсон хүн байж л дээ. Тэгээд ээж сургууль соёл гэхээсээ илүү бэлэн мөнгөтэй баян залуутай учирсан болохоороо эхнэр нь болж тэгээд 2 жилийн дараа би төрсөн юм.тэр үед би юугаар ч дутахгүй сайхан л амьдарч байлаа. Үнэтэй тоглоом гадаадаас авчирсан барби гээд л хүүхэд болгоны хэрэглээд байдаггүй юмаар л тоглож байлаа. Миний төрсөн өдрийн баяр гэж шинэ жилийн дайны юм болно баахан хамаатнууд ирээд л одоо бодуул надад биш аавд л долгинож бөөн сүр болж ирдэг байсан юм шиг байгаа юмаа. За тэгээд эмэгтэй хүн чинь нас явах тусам улам л гоо сайхнаа алдаж хүүхэд гаргасан хүний бие таргалж эвдрэх нь мэдээж. Тэгээд ээжийн маань тэр сайхан гоолиг бие нь насны эрхээр хорвоогийн жамаар алга болохын цагт аав гэдэг хүн залуухан 23-тай бүсгүйтэй сууж бид 2-г хаясан юм. Аавд хаягдсаныхаа дараагаар ээж үнэхээр нэг хэсэгтээ амьдарч чадаагүй ээ. Бэлэн юман дээр туульж ажил хийж үзээгүй өөрийн гэсэн юмгүй байсан болохоороо гэр хороололд очиж амьдарсан. Эхэндээ гал ч түлж чадахгүй усаа ч зөөж чадахгүй үнэхээр амьдрал мэдэхгүй хэцүүхэн л амьдарч байсан даа.
Ээжийгээ хараад би тэр үед заавал мэдлэг боловсролтой ажилтай эр хүнээс мөнгө харж амьдрахгүй ухаантай эмэгтэй болноо гэж өөртөө зорилго тавьж байсан юм. Эмэгтэй хүн өөрийн гэсэн ажил төрөлгүй мэдлэг боловсролгүй чадваргүй бол хичнээн сайхан хүүхэн байлаа гээд амьдрал түүнд хатуу л хандана. Аавыгаа би үзэн ядахаа больсон.тэр хүний уг хүн нь тийм байсан учраас би ойлгосон. залуухан сайхан хүүхнүүдийг мөнгөөр толгойг нь эргүүлж явдаг гээд тэр хүнйиг би буруутгахгүй харин тэрийг нь мэдсээр байж мөнгөнд нь шунаж тоглоом зугаа нь болж явж байгаа тэр охидууд л өрөвдөлтэй санагддаг юм. Миний ээж аав 2 ухаантай хүмүүс биш ээ гэхдээ сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг үг байдаг байхаа. Би ээждээ хайртай харин ээж шиг минь л битгий амьдралд бардаасай бас алдаасай гэж сайхан охидууд минь танараас хүсэх байна эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чимээ…

Comments

Post a Comment

Popular Posts