Сайн байцгаана уу?


Миний блогийг уншиж байгаа таньд энэ өдрийн мэндийг хүргье ^^
Блогтоо бичлэг оруулаагүй маш удсан байна. Юу бичихээ ч сайн мэдэхгүй юм.
Өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг блогтоо хөтлөж эхлэх юм бол сонирхолтой байх байх гэсэн үүднээс энэхүү блогоо өдрийн тэмдэглэл маркаар бичиж байнаа  =)

За тэгхээр өнөөдөр 2013.04.28н би гэдэг хүн өдөржингөө гэртээ амарлаа, ер н их гэр амътай хүн байгаа юм. Бас анимэ үзэх их дуртай. Анимэ дээр гардаг гэнэн цайлган сэтгэл, амьдарлын өнгө төрхийг гэгээлгээр тусгаж харуулдаг н их таалаггдаг юм. Мөн алдартай хүмүүсийн хэлсэн үгийг уншиж, сонжоо бөглөх маш дуртай. Ихэвчлэн интэрнетээр хэсэхдээ иймэрхүү зүйл л хийж суудаг юм даа,.
Кино эсвэл загварын зургуудыг бас хааяа үзэх сонирхолтой.
Кино дундаасаа үзэж дууссaны дараа ямар нэгэн зөв зүйлийг бодогдуулж үлдэх кинонуудад илүү дуртай. Хайр дурлал бас гэр бүл гээд л ихэвчлэн уянгын кино үздэг юм. Алаан хядаан, адал явдал, хийсвэр сэтгэлгээний сансар огторгуйн тухай кино бол ерөөсөө сонирхол татдаггүй юм.



Харин загвар, стильний хувьд бол бас л миний сонирхолыг их татддаг юм. ер н загвар гэдэг бол цаг үеээсээ шалтгаалж байнга өөрчилөгдөж бас хувирч байдаг. Харин тэр болгоноос өөрт хамгийн тохирох бас таалагдсан хувцаснуудийг сонгож өмсөж, өөрийн стиль имижийг бүрдүүлнэ гэдэг хамгийн сайхан н.
Миний өөрийн бүрдүүлхийг хүсдэг стиль бол дээр үеийн эрхэмсэг хатагтай нарийн цэвэр цэмцгэр бөгөөд тансаг эрхэмсэг харагдуулах имижийг илүүд үздэг.. Тийм дүр төрхийг орчин үеийн стильтэй хослуулан өмсөx дуртай. Өөртөө таалагдахгүй хувцас өмсөн гэрээс гарч чададгүй хүн дээ =)  хэхэ
Тухайн өдрийн ааш араншингаасаа шалтгаалж хувцасныхаа сонголтыг хийдэг юм. Ингэж бодхоор стиль имиж гэдэг миний хувьд их чухал зүйл байгаад байгаа юм кккк ^^


Мөн би гэдэг хүний хувьд бол байнга л өөрөө өөрийгөө хайж, сэтгэл зүрх оюун ухаан минь нэгэн зэрэг нэгэн зүйлийн төлөө цохилж байгаасай гэж хүсдэг учир насан туршидаа эзэмших мэргэжил, өөрийнхөө орших ирээдүйн хүрээгээ хайж олох гэж, тодорхойлох гэж толгойгоо, сэтгэл санаагаа их л гашилгаж байдаг юм.
Мэдээж тодорхой хэмжээний төсөөлөл, мөрөөдөл надад байдаг ч тэр бүхнийг бодит болгохын тулд би эрэл хайгуулаа зогсоож өөрийгөө бүрдүүлэх цаг минь болсон гэж үздэг юм.
Тэгхийн тулд надад бас ахиад л олон зүйл бодох хэрэг гарна,. Хэхэ тэгээд бодоод л, бодоод л байдаг хүн дээ =)


Comments

Popular Posts