Хичээеээ хичээе!
Хэр баргийн юман дээр нээх хичээгээд байдаггүй хүн л дээ би. Гэхдээ хичээсэн хэдхэн тохиолдлын минь үр дүн үнэхээр сайн байгаад байдаг юм. Хичээе гэж шийдвэр гаргаж байж л хичээхгүй бол, хий хоосон хичээх хэрэгтэй гэх мэт үгс бол надад нөлөөлдөггүй юм. Одооноос уг шийдвэрээ илүү ойр давтамжтай гаргаад байвал илүү их үр дүн бас ахиц олж харах гээд байх юм. Хичээл, зүтгэл, золиосгүйгээр хийсэн зүйл алтан дундаж л болгох юм шиг байна. Энгэр дээрээ алтан дундажын гялтганасан медальтай голд урсаж буй жараахай баймааргүй л байна шүү! 🤔
Comments
Post a Comment