Unfuck yourself!
Өөрийгөө хангалттай олон талаас юмыг харж чадахгүй байна гэж бас хангалттай холуур сэтгэж чадахгүй байна даа гэж их голдог байж. Хэн нэгнийг ойлгохгүй уцаарлах үедээ аман дээрээ бусдыг буруутгах ч сэтгэл дотроо бусдыг ойлгох ухаан дутаж байгаадаа өөрийгөө зэмлэж байдаг байлаа. Бусдад сайн хандах, бусдад туслах, бусдыг гомдоохгүй байх тал дээр чадахаараа л хичээдэг. Ядаж бусдад сайн зүйл хийж чадахгүй юмаа гэхэд муу зүйл хийчихгүй мөрөөрөө амьдарчих юмсан гэж боддог хүн. Гэтэл энэ бодол минь өнөөдөр эсэргээрээ болчихлоо.
Яагаад хувиа хичээсэн хүн байж болохгүй гэж? Яагаад юм болгонд өөрийгөө буруутгаад сайн хүн болох гэж өөрийгөө хүчлэх ёстой гэж? Бусдад сайн хүн байх нь тийм чухал юм уу? "Бусад" гээд байгаа тэр хүмүүс миний өөрөө өөрийнхөө сэтгэлийг шаналгаж амьдарч байгаагаас маань илүү үнэ цэнэтэй юм уу? "За яахав дээ" гээд маш олон зүйлс дээр дургүй хүрсэн ч дуугүй өнгөрч байсан юмдаг. Гэхдээ энэ "за яахав дээ" гэсэн бодол намайг улам л өөрөө өөртөө үнэ цэнэгүй болгож байж. Сайн хүмүүс, сайхан зүйлс амьдрал дээр маш их байна. Сайнтай нь сайхан харьцаад, саартай нь саар харьцсан ч яадаг юм ер нь. Ер нь тэр өөрийгөө дарж, голж шилж, гоншигнож амьдарч байхаар bitchy байсан ч хамаагүй өөрөө өөртөө үнэ цэнэтэй, эрхэм байх нь л чухал юм байна. Тэр утсан хүүхэлдэй, гэгээн дарь эхийн сэтгэлийг харахыг хүсэгчид холхон байсан нь өлзийтэй биз! 🖕
Comments
Post a Comment