Маш удаан блогтоо юм бичээгүй байна! Хаай сайн уу? Хээе!

Зиа тэгэхээр унтаж амрахаасаа өмнө блогтоо нийтлэл оруулахаар шийдлээ. Юуны тухай вэ гэвэл тэвчээрийн тухай юмаа!
Хүнд, надад, чамд бас таньд тэвчээр шиг сурчихсан байхад хэрэг болох чанар алга юм. Учир нь тэвчээрийн тунг нь тааруулж сурсан үед маш олон зүйлийг сурч бас сурсанаасаа хөгжих боломжтой юм. Жишээ нь гэвэл би гэдэг хүн 2 цагаас дээш анхааралаа төвлөрүүлэхдээ их муу хүн байлаа. Номынсанд орвол 2 цаг болоод л хийж байсан зүйлээсээ шал өөр юм хийчихсэн явж байдаг байлаа. Хичээл дээр ч энэ нь анзаарагддаг байв. Ер нь нэг ёсондоо сууж сураагүй, амархан сатаардаг байсан гэх үү дээ. Уйгагүй номынсанд орж суусны үр дүнд одоо л сууж сурч байх шиг байна. Анхаарлаа ч төвлөрүүлэхдээ дээрдэж давхар амархан сатаарах нь багасч байх шиг байна. Энэ нь нөгөө анхнаасаа л ярих гээд байсан сэдэврүү минь орчихож байгаа юм. Ямар нэгэн юмыг тууштай хийж байж л үр дүнг харна уу гэхээс 7 хоногын хөдөлмөр 7н жилийнх шиг үр дүнг бүтээхгүй ээ гэж. Тэгээд би гэдэг хүн бага багаар номынсанд суудаг болж эхлэв. Заримдаа бараг орж унтчихаад л гараад явдаг байлаа (ядраад байдаг юмаа =)) Заримдаа бол онгод ороод л үр дүн гэдгийг утгаар нь мэдрээд л бөөн урамтай байлаа. Заримдаа бол толгой дотор яг нэг амьтан ороод үхчихсэн юм шиг л байдаг байлаа. Заримдаа бол бөөн эрч хүч, эерэг энерги байдаг байлаа. Гэх мэтчилэн өдөр хоног өнгөрсөөр эргээд нэг анзаарсан номынсанд өдөржин суух асуудалгүй болжээ. Завсар зайтайгаар 8,9н цагыг хангалттай үр бүтээлтэй өнгөрөөж чаддаг болж. Нэг ёсондоо нөгөө номынсанруу ороод л, гараад л байсны минь үр шим нь гарч эхэлж байгаагын шинж гарч ирээд байгаа юм. Тэвчээр гэдэг ганцхан өвчин зовлог тэвчихдээ биш юм байна лээ. Өөрөө өөрийнхөө бор толгойгоо захирах тэвчээр, залах тэвчээр, хатуужуулах тэвчээр гээд л маш олон төрлийн тэвчээр бий. Мөн сэтгэлийн тэвчээр ч гэж бий. Хамгийн дажгүй тэвчээр чинь дуутай байх гээд байх үедээ мулгуйн ухааныг тэвчих тэвчээр юм шиг!
За тэгээд нэг сэдвээс халисаар байгаад нөгөө сэдэврүү ирээд дууслаа даа.. хаха
Сайхан амраарай!

Comments

Popular Posts