Сэдэв!

Ном уншихаа болих үед тэнэгрэл эхэлдэг. Бидний мэдэхгүй, чадахгүй зүйлс хорвоогоор дүүрэн байна. Энэ чадахгүйгээ сурах, мэдэхгүйгээ мэдэх үйл явцыг хамгийн хурднаар сурах үйл явц бол унших юм. Зүгээр нэг уншаад өнгөрөөх биш. Уншисан зүйлдээ дүгнэлт хийж. Гаргасан дүгнэлтээ амьдралдаа хэрэгжүүлж үйлдэл болгох нь л хамгийн чухал нь. Би айхтар ном уншидаг хүн биш л дээ. Гэхдээ уншихгүй байх үедээ тэнэг болдогоо мэддэг хүн. Тунгаан бодох, эргэцүүлэх багасч, сэтгэл хөөрөлдөө захирагдах гээд байх нь ихэсдэг. Харж байгаадаа итгэх гээд, дам сонссоноороо дүгнэх гээд холын хараагүй ойрын зорилгоо умартсан нэгэн болдог. Энэ бол хүнд байж болох хамгийн том алдаа юм. Хүн алдаж болно гэхдээ алдаагаа олж хараад засна гэдэгт амьдралын амт нь оршидог байх. Хааяадаа ч болов өөрийн тэнэгийг гайхах их зүгээр! Учир нь зарим үед хүн бүр өөрийгөө ажиглахаа умартсан байдаг. Өөрийгөө ажиглаагүйгээс болж их олон зүйл дээр буруу ярьж, буруу хандаж, буруу шийдвэр гаргасан байдаг. Амьдралд буруугаар явах мянган зам байхад сайнаар явах ч мянган боломж бий. Өөрт ирсэн боломжыг үлдэн хөөхгүйгээр сайтар гэгч нь зуурч аваад урагш ахих хамгийн зөв зам. Боломж зүгээр суусан хүнд ирэхгүй нь мэдээж. Бэлтгэлээ сайн базаасан хүнд ирэх ялалтын эхлэл бол боломж юм. Боломжгүй зүйл гэж байхгүй шиг боломжыг бид өөртөө дуудаж байдаг нь сайхан. Дуудах гэхээр гайхах байх л даа. Гэхдээ бүх зүйл хоорондоо зангилаатай байдаг шиг боломж хүртэл хүнийг юу ч хийгээгүй байхад нь ирдэг аз биш.


Comments

Popular Posts