Амьдрах сайхан шд!
Яг нэг жилийн өмнө бичиж байсан постоо олж уншлаа. Тэрэн дээр эрхэлж байсан, хийж байсан ажлуудаа бичсэн байна. Нэгхэн жилийн дотор ахиад л маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Ахиад өөр ажлууд хийж, илүү олон зүйл шинээр сурч, хувь хүний хувьд өөрчлөгдсөн байна. Би өөрчлөлтөнд дуртай. Үргэлж өчигдрөөсөө сайн болох ёстой мэт санаж, амьдардаг хүн. Нэг байрандаа, нэг хэвэндээ шинээр сурсан зүйлгүй, ямар ч дэвшилгүй амьдарна гэдэг аймшигтай санагддаг. За 1 жилийн өмнө бичсэн постон дээр:
Ингээд бодсон надад хийж үзээгүй ажил ховор юм байна. Цэвэрлэгээний компанид цэвэрлэгч хийж үзэж, 25с доош насныхны ажилладаг газар өдөржин машинтай явж байшин барилга барих нь л холгүй явж, Max гээд бургерийн газар касс хийнгээ төмсөө шараад л явж, жижиг мухлагт зайрмаг зардаг байж, үйлдвэрт юм угсардаг байж, сонин тараадаг байж, усан онгоцонд ажилладаг байж, хүүхдийн тоглоомны газар ажилладаг байж, golf- н газар ажилладаг байж. Ажил голохгүй л хийж дээ хийж. Тэрнийхээ ачаар ямар ч ажлыг ер нь бол хийчихнэ шүү. Тэгсэн одоо ингээд хумс хийгээд явж байдаг. Юм гэдэг нээрээ сонин шүү!
-гэж бичиж байна. Ахиад тэгвэл үргэлжлүүлэн бичнээ. Дараа жил ч бас олж уншаад өнөөдрийнх шигээ баярлаад сууж байх ч юм билүү =)
Хумсаа хийж сураад овоо дадлагатай болсон. Дараа нь орчуулагчын сургалтанд сууж орчуулагчаар 1 жил ажилласан байна. Орчуулагчаар ажиллах хугацаандаа өөрийн гэсэн компанийг нээж маш их зүйлийг сурч авсан. Олон гэр бүл, хувь хүмүүст өөрийн чадах бүх л зүйлээр тусалж чадсан даа маш их баярладаг. Швед улсын нийгмийн зөвлөгөө өгч мөн давхар өмгөөлөгчтэй холбож өгч мөн өөрөө орчуулгыг нь хийж явдаг байлаа. Одоо харин түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон байна. Учир нь зэрэг дэв нэмэх санаатай сургуульдаа сурч боловсрох санаатай. Мөн давхар ахиад л шинэ ажилд орсон. Энэ удаад ахиад л шинэ зүйл сурах боломжтой ажил. Бүх л зүйл төлөвлөж байсны дагуу болох чинь яасан сайхан юм! A Төлөвлөгөөний дагуу болохгүй байсан ч Б,В,Г гээд ард нь үргэлж нөөц төлөвлөгөөтэй явж байдаг хүн дээ би ч!

Comments
Post a Comment