Өөртөө итгэлтэй байдал!
Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе!
Сүүлийн үед нэлээн их Монголын толгой бизнесийн ноёд болон хатагтай нарын тухай нэвтрүүлгүүдийг үзлээ. Ер нь оюуны хөгжлийн бэрхшээлийн эсрэг тэмцэж буй Монголын сэхээтэн ах эгч нарыг таньж, мэдэж авлаа.
Тэдний залуу үеийхэнд тавьж байгаа хамгийн чухал шаардлага болон хүлээлт нь өөртөө итгэлтэй байдал юм байна. Өөрийн ур чадвартаа итгэх итгэл, өөрийн эрхэлсэн ажлыг дуусгах хувь хүний сахилга бат мөн хувь хүний хандлага бол одоогийн болон ирээдүйн Монголын боловсон хүчнийг сонгох шалгуур нь болж байна.
Энэ боловсон хүчний бодлого нь Швед улсынхтай ч их төстэй санагдав. Зөвхөн онол дээр суурилсан мэдлэг дээр нь биш, хувь хүний чанар, бусадтай хамтран ажиллах чадвар мөн хандлага болон аливааг эергээр харах чадвар гэх мэт хувь хүнд нь дүгнэлт хийж ажилд авдаг улс бол Швед улс юм.
Албан байгууллагын соёл тухайн байгууллагаасаа шалтгаалаад өөр өөр байдаг тул би өөрийн ажиллаж буй компаниа жишээ болгоё.
Манай байгууллага нь дараа төлбөрт нэхэмжлэл хийдэг компани юм. Энэ нь онлайнаар худалдан авалт хийж буй хүмүүс нэхэмжлэлээ тусгай заасан хэдэн өдрийн дараа төлөх боломжыг нь олгодог гэсэн үг.
Хэрвээ худалдан авагч маань хүсвэл өөрийн гэсэн зээлийн данс нээн тухайн дансандаа онлайнаар авсан бүх зүйлийнхээ нэхэмжлэлүүдийг нэгтгэж сар болгон хувааж төлөх боломжтой байдаг.
За компаний маань товч танилцуулга нэг ийм. Байгууллагын дотоод ёс журам нь надад хамгийн ихээр таалагддаг. Учир нь хэн ч хэндээ томрох, илүү ажил даатгах, эвгүй ааш авир гаргах гэх мэт хандлага гаргадаггүй. Хэн нь хэзээ орсон, хэзээ гарсан гэдгээс үл хамаарч бүгд хоорондоо адилхан харилцаатай мөн боловсон эелдэг харилцдаг.
Мөн бүх ажилчдаас нь анзаарсан нэг онцлог хандлага нь бие биедээ маш их тусалдаг. Хэзээ ч би завгүй, чадахгүй, тэгэхгүй, ингэхгүй гэж хэлдэггүй. Юу ч болж байсан, яасан ч байсан асуу. Хамт ажиллаж буй бүх л хүнээсээ асуу. Хэзээ ч битгий санаа зов, тэнэг асуулт гэж байхгүй гэх мэт үгсийг эхний нэг сар бол хүн бүрээс л сонссон. Нэрийг нь ч мэдэхгүй, сайн уу ч гэж мэндлээгүй хэрнээ очоод л асуухаар тайлбарлаад л өгдөг байсан.
Одоо ч бас шинэ орж ирсэн хүмүүсдээ бүгд л тусалдаг.
Энэ их гоё чанар юм байна гэдгийг улам л ойлгоод байна. Хүнд туслах цаг гаргах зав чөлөөтэй хүмүүсээ ажиллуулна гэдэг чинь эргээд компанид ажилдаа мэргэшсэн ажилчдыг бий болгоход тусалдаг юм байна. Учир нь тус авсан шинэков маань дадлагажаад ирэхээрээ эргүүлээд шинээр ажилд орсон нэгэндээ тус хүргэнэ шүү дээ. Мөн энэ уялдаа холбоо нь ажлын байран дээрх уур амьсгалыг ч зөөллөөд, тавтай, тохитой мэт сэтгэгдэл үүсгэнэ.
Мөн энэ бие биедээ туслах гинжин холбоо нь эргээд тусалсан нэгэнд ч, тус авсан нэгэнд ч өөртөө итгэх итгэлийг нь тэтгэх витамин болоод байгаа юм.
Шинэков байхад бүх л юм шинэ, болж бүтэхгүй, буруу хийж гутраад, зөв хийж баярлаад, үзэхгүй сэтгэл хөөрөл гэж байхаа болидог доо. Яг тэр үед л харин харсан болгоноосоо асуухад дуртай нь аргагүй хариулж өгөөд л, зааж өгөөд л байхаар хүн өөрийгөө бас муу мияа байна гэж голдоггүй л юм байна лээ.
Уг нь өөртөө итгэх итгэлийн талаар өөр өнцгөөс нь бичих гэж байсан тэр чигтээ л хадуураад явчихлаа. Хадуурсан чигтээ л дуусгая даа гэж... 😃

Comments
Post a Comment