Let's talk about LOVE
Хайртай хүнтэйгээ л сууна гэж боддог байсан би бээр нэг л хүнийг сонговол тэр хүнтэйгээ насыг барна гэж боддог байлаа. Олон хүнтэй уулзаж үз гэж олон ч хүнээс сонсож байсан боловч миний санаанд тийм зүйлс буудаггүй байсан юм. Тэгж явах ч сонирхол төрдөггүй байсан.
Нэг хүнтэй уулзвал за тэгээд суух хүн маань болох байхдаа гэсэн явцуу ч юм шиг, гэнэн ч юм шиг бодолтой явсаар хадамд гарсан.
Олон жилийн турш хайр гэж ганцхан төрөл байдаг гэж итгэж ирсэн. Хэлбэр дүрс нь өөр 2 бие нэг нүхээр дүрсээ өөрчилж хамтдаа багтаж орох нь урт хугацааны баттай харилцааны гол дүрэм гэж итгэдэг байсан. Одоо ч хосын харилцааны гол чанар нь бие биенийхээ төлөө золиос гаргадаг байх мөн гаргаж байгаа золиос нь уг хүн чанараас нь хэмлэхгүй байх дээр суурилах хэрэгтэй гэж боддог.
Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ талаарх бодол маань өөрчилөгдсөөр л..
Насны хайр гэж байдаг юм уу? Насаараа хэн нэгнийг хайрлах бол зөвхөн сэтгэл байхад болдог юм уу? Салсан хосын хайр нь хаана үлддэг юм? Хайр биш болоод салж байгаа юм уу? Хүн юунд итгэж, юуг нь харж хосоо сонгох юм? Надад хайртайг нь уу? Өөрөө хайртайгаа юу?
Эд баялаг, ажил амьдрал гэх мэт хүн бүрийн тавьдаг хэмжүүрээр дүгнэх ёстой юу? Энэ хэмжүүрээс нь өөрөөр дүгнэж сонголтоо хийвэл буруудах болов уу? гэх мэт олон асуулт асууж хариултан дундаа эргэлзэж байх хооронд, хайр дурлал, гэр бүлийг салшгүй нэг зүйл гэж боддог байсан үе маань хүүхэд насны мөрөөдөл шиг санагдаж эхлэх болсон юм.
Одоо ч гэсэн хүүхэд насны цагаахан бодол, хүслүүдээ хадгалж үлдмээр байдаг. Гэтэл нийгмийн нөлөө, норм хэзээ ч тэгж болохгүй гэсэн дохиог эргэн тойрны бүх л зүйлд нэвширтэл нь шингээж өгч дээ. Зөвхөн нийгэмдээ ч биш, зүрхээ сонсох гэхээсээ илүү тархиа чагнах болсон насан дээрээ яваа болохоор ч тэр үү.. Алдарсан итгэл үнэмшил, ахиад өвдөхвий гэсэн айдас-с болж дурлах зориггүй, боломж олгох дургүй байсаар олон муур тэжээсэн эмээ л болох гээд байх шиг..
Гэхдээ хайр олон төрөлтэй байдаг юм байна. Эмээ болохоосоо өмнө бүх төрлийг нь л үзэх юм шүү. Хараад ичдэг ч харьцаж чаддаггүй хайр. Хамтдаа байхад гоё ч, хэзээ ч бүтэхгүй хайр. Бардам зангаас болж бие биенээ мартсан хайр. Эртнээс мэддэг байсан ч эргүүлж байгаагүй хайр. Хаягдсан хайр, хаясан хайр. Бүхнээ зориулах хайр. Ухаанаа алдан байж дурлах хайр. Бие-н хэрэгцээний хайр гэх мэт.. Хамт байхад түшигтэй санагддаг хайр.. Нэг талын хайр гэх мэт бүх л сэтгэл хөдлөлийг нь мэдрээд тэр болгоноо дурсамж болгоод суралцаад өнгөрөх нь ч гоё юм шиг.. Хүн таних гээд байгаадаа биш, унаж босож, догдолж шаналж, шархалж уйлж, инээж баярлаж, буцаад дурлахдаа бүх утга учир нь оршоод байгаа юм.
Амьдрал баялаг шүү. Алдаа оноо ихтэй, инээд хөөр ихтэй, хайртай дотны хүмүүс ихтэй, аз жаргал ихтэй, гуниг гутрал ч ихтэй, зовлон шаналал ч бас ихтэй. Бүх л зүйлийг багтаасан энэ амьдралд давалгаанд цохигдож унасан ч багахан сэлж сурсан чадвараа ашиглаад яаж ийгээд эрэг дээр гарах л байх даа..

Comments
Post a Comment