Болзолгүй Хайрла!

Бид өөртэйгөө адилхан зан ааш, дадал зуршилтай хэн нэгнийг хайрлахад амархан байдаг. Ингэхэд ямар нэгэн хүч гардаггүй. Тэгвэл биднээс олон талаараа өөр хүмүүсийн хувьд юу гэх вэ? Бидний огт ойлгодоггүй, бидний хүлээн зөвшөөрдөггүй, буруу сонголт гаргадаг гэж боддог тэр хүмүүс. Тэднийг гаднаас нь дүгнээд, хайрцагт хийж, энэ надад тохирох зүйл биш гэж хойш тавих амархан. "Тэд надаас хол байсан нь дээр. Би зүгээр л мөрөөрөө байя" гэж болно. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн болгон аялал юм. Тэд одоо байгаа байдлаараа төгсөхгүй. Тэд өөрчлөгдөх болно. Тэд аль хэдийнээ боловсроод дуусчихсан бүтээгдэхүүн биш. Тэд одоо ч барималчны гарт байгаа. Гэсэн хэдий ч бид үргэлж хүнийг одоо байгаагаар нь шүүмжилдэг. Бид дотроо энэ хүнтэй хэзээ ч нийлэхгүй. Энэ хүн ёстой дүүрчихсэн амьтан гэж боддог. Хэрвээ та тэр хүний өссөн гэр бүлд өссөн бол, тэдний туулсан зүйлсийг туулсан бол та яагаад одоо байгаа шигээ хүн бэ гэдгийг ойлгох байсан.


Comments

Popular Posts