Мөрөөд тэгээд үр дүнг нь хар!
Хүсэл, мөрөөдөл 2 чинь өөр юм гэнэ. Хүсэх бол яах вээ хэн ч юуг ч хүсээд л байх байх. Харин мөрөөдөл бол төсөөлөн бодох сэтгэхүйн бодит мэт мэдрэгдэх сэтгэл хөөрөл юм. Хүн болгонд л хүсэл мөрөөдөл байдаг. Гэхдээ хүсэж мөрөөдөхөөс өөр гийгүүлсэн зүйлгүй бол хий хоосон сэтгэлээ баясгах чихэр л гэсэн үг. Бид мөрөөдлөө биелүүлэх үйл хийхээс нааш мөрөөдөл мөрөөдлөөрөө л үлдэнэ. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж чадахгүй бол бусдын мөрөөдлийг биелүүлэхэд нь туслах боол нь болдог гэдэг дээ. Шаргуу хөдөлмөр + алсын хараа+ өргөн сэтгэлгээ+ харилцааны өндөр чадвар+би гэх бренд. Энэ бүгд бол мөрөөдөлдөө хүрэх замдаа бяцхан хачир болгож эзэмших ёстой зан чанарууд гэж би хувьдаа үздэг. Ахиад араас нь төлөвлөгөө мөн зөв зуршил.
Comments
Post a Comment