Яг одоо гэж хэлэх зуур өнгөрсөн болдог!

ПОДКАСТ-уудад талархан, тахин шүтье. Интернэтийн маань хэрэглэх хэмжээ хязгаартай байсан ба ДУУССАН. Тиймдээ ч өдөржин подкаст сонсож явлаа. Хэдэн ч номын тухай, хэдэн ч сэдвийн тухай, хэдэн ч хүний үзэл бодлыг сонсчихов. Нэгэн зохиолчын бичсэн яруу найргийн түүвэрт дурдагдсан үгс миний санаанд маш тод томруунаар тамга дарав.
ЯГ ОДОО ГЭЖ ХЭЛЭХ ЗУУР ӨНГӨРСӨН БОЛДОГ.
Тиймээ, бид одоог одоогоор нь тогтож анзаардаг болов уу? Одоо гэж бодож амжилгүй байтал тэр үе маань өнгөрсөн болон хувирдаг гэдгийг ч бас анзаардаг болов уу? Бодож ч амжаагүй байхад өнгөрсөн цаг тоололруу шилжиж байгаа энэ цаг хугацааг бид яах ёстой вэ?
Зогсоож чадахгүй нь ойлгомжтой тул урсаад л явна гэж үү?
Амьдралд аз жаргалтай үе байхад зовлон гунигтай үе ч бий. Жаргах үеээ мөнх юм шиг санаж, зовох үеээ төгсгөлгүй мэт бодож болохгүй гэдгийг энэ ганцхан өгүүлбэр надад батлаад байх юм.
Гэхдээ амьдралыг чухалчилж авч үзэхгүй, хээвнэг энэ цаг хугацааг урсгаад өнгөрнө гэдэг ямар их харуусал вэ?
Яг одоо юу мэдэрч байгаагаа, яг одоо юу бодож байгаагаа, яг одоо юу хиймээр байгаагаа, яг одоо юу хийж байгаагаа, яг одоо юу хүсч байгаагаа мэддэг болов уу?
Мэдээж мэдэж байгаа болоод л хийж байгаа байлгүй, мэдэж байгаа болоод л хийсэн байлгүй гэх үгс хариултанд гарч ирэх байх.
Гэхдээ юу мэдэрч байгаагаа яг чин үнэнээр мэдэж байгаа болов уу? Мэдрэмжээ хүлээн зөвшөөрч байгаа болов уу?
Юу бодож байгаагаа анзаарч ажигласан болов уу? Сөрөг бодол байсан бол эерэг болгож чадсан болов уу? Эсвэл эерэг байсан бодлыг сөрөг болгочихсон юм биш биз?
ГЭХ МЭТ өөрөө өөрөөсөө асуучихаад хариултаа хангалттай гүн ухах зүрх зоригтой болов уу?
Хариултаа хэнд ч харуулахгүйгээр биччихээд, хэнд ч хэлэхгүйгээр тайван суу.....

Comments

Popular Posts