Хэрхэн өөрөө өөртэйгээ найзлах вэ?

Өөрийгөө хэт шүүмжилдэг, өөрийгөө хангалттай биш гэж үздэг, өөрийнхөө хийсэн алдаа бүрт гутардаг, алдаа болгондоо гэмшиж ирээдүйгээ ч сүйтгэдэг хүмүүст миний зүгээс өгөх зөвлөгөө!

1. Та хэн ч бай, хаана ч бай, юу ч хийж байсан бай ¨өөрөө өөрөөсөө зугтаж чадахгүй¨ Тийм учраас айдастайгаа нүүр тулаад, өөдөөс нь хашгир!
2. Өөртөө зөөлөн бай! Энэ бол миний сүүлийн хэдэн сар баримталж буй мотто. Хүн өөртөө зөөлөн байж байж, өөрийгөө алдаа оноотойгоо уучилж байж, ойлгож байж тайван байна бас тухтай байна. Хаана ч тайван бас тухтай байж чаддаг хүний өөртөө итгэх итгэл хамаагүй өндөр байдаг.
3. Дуртай зүйлээ хий! Дуртай хөгжим, дуртай орчин, дуртай хоол, дуртай номоо долоо хоногт нэг удаа ч болов хийж, уншиж бас сонсож бай.
4. Алд! ХАШИРТЛАА АЛД! Бусдын алдаанаас суралцаж чадахгүй бол өөрийн алдаанаас хаширч байж суралцхаас өөр яахав.
5. Төгс зүйл гэж байдаггүй болохоор төгс байх гэж хичээгсэд бус, төгс байдаггүйгээрээ бахархагч нэгнийг шүт! Гэгээрчихсэн мэт ярих нь хэн бүхний хийж чадах зүйл тулд гэгээрээгүй ч гэнэн цайлган сэтгэлээ алдаагүй нэгнийг дага!

Ингээд бичээд байхаар өөрөө гэгээрчихсэн мэт амьдрал заагаад байдаг юм. Яг үнэндээ энэ миний өөртөө хэлж буй сургаалиуд юм даа. Ингээд ч болов бодлоо цэгцэлж, өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй байх л даа..

Comments

Popular Posts