Сонгино ба нам гүм
Хүн яг л сонгино шиг маш олон давхарга байдаг гэж сонсож байсан юм. Өөрийгөө илүү ихээр таних тусам хальс нь гуужиж байдаг гэж төсөөлөгдөж билээ. Тиймээ, энэ үнэхээр үнэн санагддаг.
Та хэзээ, хаана, хэнтэй байхдаа өөрийгөө илүү ихээр мэдэрдэг вэ? Юу хийж байхдаа, юу бодож байхдаа өөрийгөө сонсдог вэ? Бодлоо хянаж чаддаг уу? Ямар орчин таньд таатай бас таагүй санагддаг вэ?
Би 1 сар ганцаараа амьдарсан түүхтэйгээ уялдуулаад энэ сэдвээ үргэлжлүүлье.
Монголд байнгын адал явдалтай, чимээ шуугиантай байсаар байгаад Шведэд буцаж ирэхэд маш нам гүм, амар амгалан санагдаж билээ. Эхний өдөр гэртээ ганцаараа суугаад бүүр шоконд орсон. Хэтэрхий, бүүр хэтэрхий нам гүм санагдсан болохоор тэр. Гэнэт би чинь юу билээ, яах билээ гэх мэт элдэв бодлууд орж ирсэн юм. Удаан хугацааны дараа анх удаа өөрийнхөө дотоод дуу хоолойг тийм чанга бас замбараагүй олон юм ярихыг нь сонссон хэрэг. Айж гайхах зэрэгцсэн ч нээх ач холбогдол өгөхгүй орхисон юм. За тэгээд олон жил хосын амьдралтай байсан, хамаг амьдрал нь дундынх болчихсон байсан хүнд гав ганцаараа 1 сар амьдарна гэдэг эхэндээ их хоосон санагддаг байсан. Байнгын дутуугын мэдрэмжтэй явдаг байсан гэсэн үг. Гэхдээ азаар, маш гүн гүнзгий хүн юм болохоороо ¨яагаад¨ гэдэг асуултыг өөрөөсөө асууж, номноос уншиж эхэлсэн юм. Хүн зөвхөн ном уншаад хүссэндээ хүрчихдэг байсан бол сайхан ч, бодит байдал дээр тийм биш байдаг нь харамсалтай. За тэгээд маш нам гүм, ямар ч дуу чимээ гардаггүй байранд өөрөө өөртэйгөө л цагийг өнгөрөөнө гэдэг өөртэйгөө нүүр тулах, ганцаараа байж сурах хамгийн сайн зам минь байсан юм. Хүн бүр цаг тутамд би юу бодож байна, би юу мэдэрч байна, би юу хүсч байна, би яах гээд байна гэх мэтчилэн дотоод би-рүүгээ өнгийж харж чаддаггүй, тийм боломжийг гадаад ертөнц ч бидэнд олгодоггүй. Тиймдээ ч өөрөө өөртэйгөө өнгөрүүлэх цаг хугацаа хүнд ямар их хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг ганцаараа байхдаа л ойлгож авав.
Ганцаараа эморч байх үедээ ухаарсан зүйлсээ жагсаавал:
ЭМЭГТЭЙ ХҮН ХЭЗЭЭ Ч ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛЭЭ ЭРЭГТЭЙ ХҮНЭЭС ОЛЖ ЭСВЭЛ ЭРЭГТЭЙ ХҮНТЭЙ ХОЛБОЖ БОЛОХГҮЙ!
Ямар ч эмэгтэй гоё сайхан магтаалын үг, хайрын сайхан хэллэг, халамж хайранд уяралгүй л яахав. Мөн гоо сайхан гэж магтаад, гоё сайхан гэдгийг нь сануулаад байхаар баярлалгүй л яахав. ГЭХДЭЭ мянга тийм байлаа гээд тэр магтаалын үгс, тэр хайлсан уярсан сэтгэл хэзээ ч эмэгтэй хүний өөрийгөө олох ¨би¨ нь байж болохгүй. Хайрлаж дурлаж явахад насаараа жаргах мэт санагдах ч хайр үгүй болсон цагт хэн таньд тэр сайхан үгс, тэр хайрын сэтгэлийг илэрхийлэх вэ?
ТА ӨӨРӨӨ!
Ямар ч эрэгтэй хүнийг өөрөө өөрийгөө хайрлах хайр мөн өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийнхээ оронд битгий тавиарай!
ТА БОЛ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ БААТАР МӨН!
Таниас өөр таныг одоо байгаа нөхцөл байдлаас чинь татан гаргаж, хүсэл мөрөөдлөөрөө амьдархад чинь туслах өөр хэн ч байхгүй. Мянга хайртай залуу, гэр бүл, найз нөхөд сайтай байсан ч эцсийн шийдвэр гаргаад, үйлдэл хийх хүн нь та өөрөө учир. Мэдээж эргэн тойрны хүмүүс маш чухал. Учир нь тэдний үзэл бодол, сэтгэл санааны байдал бидэнд үргэлж нөлөөлж байдаг болохоор. Гэхдээ эцсийн эцэст авсандаа ганцаараа орж хэвтэнэ гэдгээ л санах хэрэгтэй!
ЭНЭ ХОРВОО ДЭЭР БҮГД АДИЛХАН БАЙХ ГЭЖ АМьДРАЛ ЗАЯАГДААГҮЙ!
Миний бүүр байнгын ярьдаг бас бичдэг сэдэв. Бүгд адилхан биш ба бүгд нийгмээс зохион байгууллалтай зохиогдсон нормьг дагах албагүй гэсэн үзэл. Ийм байвал гоё, тийм байвал сайхан, ийм байвал ухаантай, тийм байвал юмтай гэх мэтчилэн зөв, бурууг нэг л их заасан бичигдээгүй дүрмүүд. Мэдээж бусдад мууг хийж болохгүй гэх мэт үндсэн хүний ёс суртахууны асуудлуудыг эсэргүүцэж болохгүй. Гэхдээ хий хоосон материаллаг сэтгэлгээний төгс төгөлдэрт хүрэх хэрэгтэй гэсэн гаднаас үргэлж ирдэг мэдээллүүдээс дархлаатай байж сурах нь одоогийн нийгэмд амьдарч байгаа хүмүүст хэрэгтэй номер 1 сэтгэлгээний вакцин юм. Материллаг байдлыг шүтэгсэд адилхан байг, гэхдээ та тийм биш бол тийм бишээрээ өөртөө итгэлтэй, цоглог алхаарай!
БУЛАВЧ БУЛТАЙЖ, ДАРАВЧ ДАРДАЙНА!
Хэрвээ таны амьдралд ямарваа нэгэн хэцүү зүйл тохиолдож байсан бол хэзээ ч, хэзээ ч битгий хүчирхэг нэгэн байх гэж өөрийгөө хуураарай. Гуниглах гэдэг бол бидний мэдрэмжээ илэрхийлж байгаа, гадагшлуулж байгаа, тэрнээсээ дараа нь эдгэрэл авч байгаа нэгэн хэлбэр юм. Хэзээ ч өөрийн мэдрэмж эсвэл өөрт хэцүү байгаа зүйлсийг хав даран, баг зүүж битгий алхаарай. Сэтгэлийн хат, бла бла бла гэж олон зүйл хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ fuck them. Зүгээр л сэтгэлзүйн тал дээр ямар байна тэрийгээ үргэлж бусадтай хуваалцаж бас ярилцаж байгаарай. Гуниг гутралаа нуух тусам хэзээ нэгэн цагт тэр чинь одоо байгаагаасаа ч долоон доор хэлбэрээр гарч ирдэг гэдгийг битгий мартаарай.
За ингээд нээх олон юм бичээд байдаг юм чинь өөрөө энийгээ хэрэгжүүлээд л, мундаг царайлаад явдаг байхдаа гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй л дээ.
Гэхдээ би энэ бүхнийг ухаарах ухамсартайдаа баярлдаг энгийн нэгэн хүн. Мөн ойлгосон зүйлсээ бичихгүй, бусадтай хуваалцахгүй байж чаддагүй дуртай гар байгаа юм.
Өөр надаас юуг ч битгий хүлээгээрэй! Хүлээлт тавих тусам чинь би зөрж үйлдэл хийдэг эсэргүү хүн учир авахаа аваад, хаяахаа хаяад л яваарай уншигч мээнь!

Comments
Post a Comment