Нэг тэээ?? Кк
Хүн гэдэг их инээдтэй юм дөө. Өдөр ирэх тусам л өөрийгөө илүү ойлгож эхэлж байх шиг. Харалган бас гэнэн зан. Зөрүүд зангаасаа үүсгэсэн хий хоосон бардамнал. Эцсийн эцэст хэнд юуг нотлох гээд байгаа юм? Яагаад заавал алхам бүрээ тайлагнах ёстой юм шиг хүмүүстэй харьцана гэж. Энэ бол нийтэч зан биш илэн далангүй зан. Амьдралд төөрөгдөл их юм. Цаашид ч ихсэх байх. Гэхдээ сохор байснаа хүлээн зөвшөөрч, бууж өгөх үед л жинхэнэ амьдрал эхлэх мэт. Өөрийгөө алдаа оноо, сайхан ааш, саармаг ааштай нь хүлээж аваад хэсэг нэг ажиглья даа. Тэгээд бас юуг ч ухаарах юм билээ. 👻
Comments
Post a Comment