Цуглуулга...

Хадгалж авч байсан үгнүүдээ хуваалцье. Хүлээн авна уу.. хэхэ
  1. Болоосой гэж бодож буй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүл. Эерэг бодол гэдэг амжилт бүхний томоохон тулгуур байдаг. Хэрвээ та өглөө бүхэн өнөөдөр надад гайхалтай зүйлс тохиолдоно гэж бодоод, үнэхээр болж буй мэт төсөөлж чадах юм бол ихэнх тохиолдолд та гайхамшигт зүйлсийг мэдрэх болно.
Зүгээр нэг автобусруу орохдоо зогсоод эмэгтэйгээ түрүүлж оруулдаг, гарахдаа ч мөн адил. Хаалга барьж өгдөг гээд наад захын  үйлдэлээс хүний соёл харагдах юмаа. 

Хайр гэж юу вэ? гэл үү?
Хайр гэж хэн нэгэнтэй нэг болсон гэдгээ мэдэрхийг хүсэх хүсэл юм. Энэ хүслээ хүмүүс биеийн хүн физлогийн хангамжаараа эсвэл сэтгэлийн хийсвэр төсөөллөөрөө хангадаг байх нь байна. Хайр гэдэг түрхэн зуурын асар хүчтэй сэтгэлийн хөөрөл юм. 

Би бүхнийг мэдэж байна. Энэ чинь ийм байдаг юм гэдэг хүмүүс тэнэгүүдийн тоонд ордог юм. Учир нь бардамнаж эхлэх үедээ л хүн сохорч эхэлдэг. Энгийнээр сэтгэж, альваа юмыг байгаагаар нь хүлээж авч чаддаг хүн л амьдралдаа хол явж мөн хором мөч бүрээс аз жаргалыг мэдэрч чаддаг. 

Ээжээ… Жавартай, хүйтэн амьдралд битгий гуниглаарай. Сүүтэй зөөлөн зүрхэндээ нулимс битгий залгиарай. Намайг төрүүлж өсгөсөнд баярлалаа. Та ганцаараа биш надтай хамт. Би таны л төлөө, та минь надад байгаа болохоор таньтай хамт амьдралыг сөрөн тэмцдэг.

Тааралдсан бүхэндээ аз жаргал, эрүүл мэнд болон амжилтын тухай ярихаа, бүх найзууддаа өөрсдийг нь чухал гэж мэдүүлэхийн төлөө хичээхээ, бүх зүйлийн гэгээтэй тал руу харахаа, өөдрөг үзэлтэй болохоо, зөвхөн хамгийн сайныг бодохоо, зөвхөн хамгийн сайны төлөө хичээхээ, хамгийн сайныг хүлээхээ, бусдын амжилтанд өөрийнх шиг баярлахаа, өнгөрсөн алдаагаа мартахаа, ирээдүйд илүү том амжилтуудад хүрэхийн төлөө бүх хүчээрээ ажиллахаа, цаг үргэлж баяр баясгалантай царайтай байж, мэндэлсэн бүхэн рүүгээ инээмсэглэхээ, өөрийгөө хөгжүүлэхэд, мөн бусдыг шүүмжлэх мөч гаргалгүй маш их цаг зарцуулахаа
Өчүүхэнд зовохгүй зүрх сэтгэлтэй
Өширхө зүхэлгүй тэнэгэр ухаантай
Хожих, ялах, итгэл төгс
Хайр, хүсэл, баяр дүүрэн байхаа Бүсгүй би өөртөө амлаж байна...




Comments

Popular Posts