Битгий уншаа... кк
Хэхэ линкээ нүүрний ном дээр тавьбал бас хэдэн хүн унших л байх даа. Гэхдээ би саяхнаас өөрийнхөө ертөнцийг их харамлаад байгаа. Үнэхээр сонирхдог нь орж ирж уншина л биз. Үгүй бол тэгээд чацага царайлаад... хаха за за тоголсон юм. Үгүй бол тэгээд үгүй л биз гэж бичих гэж байлаа.. кк
Аавыгаа санад байна шүү. Миний аав их хатуу хүн. Ккк
Бас их нямбай цэвэрч хүн. Бас их стиллэг гэж байгаа. Би харин аавынхаа тэр хувцас загварын мэдрэмжийг нь дуурайсан юм шиг байгаа юм.
Мөн бүх юмыг маш эмх цэгцтэй байлгадаг хүн дээ.. Их ажилсаг, аймар гоё амттай хоол хийнэ. Ямар сайндаа л гурил элдэхдээ дув дугуй элдэхгүй бол уурлана.. Кк
Гаран дээрээс нь дандаа зүүгддэг байж билээ.
Ээж, аавынхаа буянд жаргаж яваа хүн дээ би. Гэр бүл гэдэг энэ хорвоо дэлхий дээрхи хамгийн нандин эрдэнэ.
Энэ амьдрал дөнгөөж эхлээд явж байгаа гэхэд л кино зохиочихмоор их адал явдал үзэх шив дээ.
Үг олширж, үхэр холдхоос өмнө унтаж амрья даа. #godnatt
Comments
Post a Comment