Зүүд..

Гэнэт өнөөдөр зүүдэлсэн зүүднийхээ талаар тэмдэглэж үлдээмээр санагдлаа. Магадгүй ямар нэгэн утгатай л зүүдлэгдсэн байх. 
Орой унтхынхаа өмнө ёог, бясалгал, хүний аура гэх зэргийн талаар мэдээлэл ихтэй блогоор хэсэж хэсэж унтсан юмаа. 
Тэгсэн харин би нэг тийм хүний аураг ялгаж, харж чаддаг хүнтэй уулздаг юм байна зүүдэндээ. Тэгсэн намайг чиний чакра-нууд их хар байна гээд л намайг тэр чинь ч энэ чинь ч хар байна гээд байх юм. Тэр нь болхоор муу зүйл боддог, муу хүн гэж байна гэж би зүүдэндээ ойлгож байгаа юм. Тэгээд би гомдоод. Хаха
Би уул нь их хичээсэн шдээ. Хичээж байгаа гээд уйлах юм. Хэхэ
Тэгээд гомдсондоо яваад өгж
байна тэндээс. Тэгснээ л би муу хүн юм байхдаа гэж өөрийгөө
бодоод л нэг машин уначихжээ ядаж байхад ккк. Тэгээд машинаа унаад аймар эвгүй, мурий далий замаар хар хурдаараа давхиад л байсан. Өнхрөөд уначихмаар нарийхан, налуу зам дээгүүр ч давхиад байх юм. Ккк
Дүгнэлт: Амьхандаа л муу хүн болчихгүй юм шүү гэж их хичээдэг бололтой. Кк 
Эсвэл муу юм бодож болохгүй гээд бодлоо цэгнээд байгаа сүүлийн үеийн зангаас минь болсон байх. 
Тийм зам дээр осолдохгүй машинаа унаад яваад байсан нь бас нэг сайн утгатай ч байж болох юм байна шд нээрээ. 😝

Comments

Popular Posts