Цаг хугацаа эсвэл хариуцлага, аль нэг нь л нөлөөлсөн байх...



Урсгал гэдэг үгийг би хувьдаа ингэж үздэг. "Юунд ч санаа зовохгүй, хүсэл мөрөөдөл байгаа ч тэрийгээ зорилго болгож тэмүүлэхгүй нэг тийм залхуурал."
Би тэр урсгалд саяхныг хүртэл урсаж л явлаа. Надад хариуцлага маш бага ирдэг байлаа. Би өөрөө өөрийгөө сэтгэл санаагаараа тайван л байлгаж байвал амьдрал тайван сайхан л байдаг байсан. Мэдээж төлөвлөөгүй гэнэтийн өөрчлөлтүүд тохиолдож байсан ч би тайвнаараа л байсан. Хэр баргийн юманд санаа зовдоггүй, хүн амьтан үнэн голоос дургүй хүргэхгүй л бол уурлаж уцаарлаад байдаггүй. Тэгээд яг нэг тийм тайван сайхан урссан хүн л байсан. Одоо ингээд бодоход хэдэн ч жил урсаад явчихсан юм бэ дээ.
Аая тэгээд их зүйл хүсэж мөрөөддөг байлаа. Их л мөрөөднө, мөрөөдлөө яаж биелүүлэх тухай ном уншина, судлана. Гэхдээ хамгийн сонин нь би мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэг ч алхам хийж байгаагүй байсан юм. Ямар ч үр дүн байхгүй зөвхөн хий хоосон мөрөөдөл л байсан. Хийгээгүй үйлдлээс яаж үр дүн гархав дээ. Тэгээд л  мөрөөдлөө мартаж эхэлсэн. Бүүр мартчихсан явж байсан. Нэг манан татчихаад тэр нь хэдэн ч жил тэндээ байсан юм бүү мэд. Тэгтэл надад маш том хариуцлага ирсэн. Би ямар ч бэлтгэлгүй байсан болохоор өөртөө маш итгэл муу байсан. Чадахгүй байхвий ч гэж айдаг байсан. Гэхдээ тэр айдас маань миний өөрийгөө ямар түвшинд, яаж амьдраад байгааг минь маш тодоор надад мэдрүүлж эхэлсэн. Би аймхай байсан, өөртөө итгэлгүй байсан. Би бүүр чаддаг байсан юмаа хүртэл чадахгүй байхвий эсвэл хангалттай чаддаггүй байх гэж өөртөө эргэлздэг байсан. Хүн бүрт дотроо тэмцдэг тэмцэл байдаг даа. Миний хувьд бол тэр нь өөртөө итгэх итгэл байсан. Гэхдээ би чадахгүй гэж бодож байсан зүйлсээ чаддаг болно гэж хичээж эхэлсэн. Чаддаг байсан ч хангалттай биш гэж боддог бодлоо одоо болтол илүү ихийг сурах хэрэгтэй, чадах хэрэгтэй гэж бодох motivation-ээ болгосон. Надад одоо чаддаг байсан ч чаддаггүй байсан ч оролдож үзэх ёстой гэсэн бодол байнга толгойд явдаг болсон. Чадаад, сураад ирэхээр бүх зүйл анх бодож байснаас 100% өөр болохыг мэдэж авсан. Оролдоод үзэх л хамгийн чухал нь байсан. Одоо хүртэл оролдож үзсэндээ маш их баярлаж байгаа. Цаашид ахиад би амьдарлаас юу сурахыг мэдэхгүй ч. Ахиад надад төлөвлөсөн маш сайхан санаанууд байгаа. Тэр санаанууд хэрэгжих өдөр би арай нэг өөр шатан дээр зогсож байх байх. Тэгээд тэр үедээ би юу бичээд явж байхыг хэн ч таашгүй ээээ... хэхэ 🤗😋


Comments

Popular Posts