Би ингэж бичиж байсан байх юм. Part3

Хүний газар амьдардаг монголчууд хүнээ байдаг гээд л байдаг юм. Би лав тэгж бодохгүй байна. Харин ч хүний газар бие биенээ гээд тусалж дэмжих юм байвал чадлаараа л туслаад байдаг шд. Бие биенээ танихгүй байж ажилдаг газар нь ороод хоол идэх үе тохиолдход аль болох хямдрал үзүүлээд, жижиг сажиг уух юм үнэгүй өгөхтэй таарч л байсан байлгүй дээ. Ялгаагүй л хүний нутагт зовж байгаа хүмүүс харин ч зүгээр л монгол хүн болхоор нь бусдад гаргадгүй сэтгэлээ гаргаад хөөрхөн л байгаа биз дээ. Хэхэ
Жижигхээн зүйлээс ч сэтгэл мэдрэгдэх гоё шд. 😋

 Швед хүмүүс маш энгийн. Гангалж байгаа нь ч хүртэл классик маягаар маш энгийн элегант харагдхаар л хувцалдаг юм шиг санагддаг. Өсгийтэй гутал өмсөөгүй ч хэрхэн гоё харагдхаа мэддэг эмэгтэйчүүд. Алт мөнгө айхтар зүүгээд байхгүй. Ялангуяа залуу үеийхэн нь. Гадаад төрхөө хий хоосон гангалж байхаар тархи толгойгоо л цэнэглэх, ном унших дуртай улсууд шиг санагддаг. Энгийн амьдрах, эрүүл амьдрахыг л чухалчилдаг улс юм уу даа. ☉🌝🌞
#нартайөдрийнбодол

 Эндхийн  метронд янз янзын л хүмүүс явж  байдаг юм. Галзуу, мэдрэл, мөнгө гуйдаг гэх мэт хүмүүс явж л байдаг. Гэхдээ өнөөдөр нэг швед ахын үг чихэнд сонсогдоод, би сонсохгүй байж чадсангүй ээ. Яагаад гэвэл тэр ах хаана юм бэ мэдэхгүй 3 хүний амыг хороосноо 2 швед залууд ярьж байсан түүхийг нь би сонссон юм.  Швед улсын милитэрт битгий ороорой, хүний амийг хороогоод та нар сар болгон над шиг 25-с 30 мянган кроны цалин авна гэхдээ сар болгон сэтгэл зүйч дээр очдог болно шүү. Битгий ийм залуу сайхан байгаа дээрээ тийм амьдарлыг сонгоорой гээд ярьж өгсөн. Тэр хүний ярианд маш их харамсал мэдрэгдэж байсан болхоор тэсэхгүй "чи бол баатар шүү. Хийсэн зүйлдээ битгий харамсаарай" гээд хэлсэн чинь  миний гарыг атгаад "баярлалаа" гэсэн.
Тэр хүн үндсэрхэг хүн байсан байх гэж би бодоод байгаа юм. Гэхдээ л надад тэр үед бидний бодоод байдаг, яриад байдаг  асуудалууд ямар жижигхэн зүйл байдгийг мэдэрсэн.
Хүний ертөнц аймаааар гэхдээ гайхалтай 😑

 Яадаг юм бэ. Дэмж дэмж. Эмэгтэй хүн л бол дэмж яадаг юм 😋
Боломжтой тоогоор нь байгаа бүх эмэгтэй дэвшигчдийг нь УИХ-д гаргачихаад дараа нь тэр дундаасаа голж шилсэн ч яадаг юм.
Эмэгтэй хүний тэгш эрх зүгээр юм шиг харагддаг ч яг яс юман дээрээ бидний энгийн гэж боддог зүйлс дээр хүртэл ялгавар гарч л байдаг. Гол н тэрэнд бид өөрсдөө дасал болсон эсвэл үе удмаараа тэгж бодож ирсэн гэх шалтгаанаар нүдээ таглаад, чихээ бөгөлчихдөг.
Би лав дэмжих байсан манай дүүрэгт нэр дэвшиж байгаа эмэгтэй гишүүнийг. 😎

 Эхлээд өөртөө дараа нь эргэн тойрныхноо тэгээд улс нийгэмдээ өөрчлөлт хийнээ гэдгийг л бүгдээрээ толгойндоо суулгачихвал төрийн төлөө ингэж олон оготно боож үхэхгүй л байхгүй юу?
Ядаж нмйгмийн боловсролтой байна гэдэг чинь зөв өөрчлөлтийн эхлэл юм бишийн мишүү? 😫😘😆

 Миний эргэн тойронд элдэв маяггүй, энгийн бөгөөд даруу хүмүүс байдгийг өнөөдөр илүүгээр анзаарлаа. Гоё ч юм дөө. Өрөөлийг ярьж гоочилохгүй, өмссөн зүүснээ гайхуулахгүй. Хэлбэр хөөж харагдах байдлаа чухалд үзэхгүй. Зөвхөн байгаагаараа л байдаг энгийн бөгөөд аз жаргалтай амьдрагчид. Ийм л хүмүүс гоё шүү дээ 😚😘

 Сул талаа мэддэг хүн сул талгүй юм шиг аашилдаг хүнээс илүү хүчтэй мөн амжилтанд хүрэх нь ч илүү байдаг гэж би боддог. Хэт төгс харагдах гэж байгаад өөрийгөө өрөөлтэй хуураад хаана яваагаа ч мэдэхээ больсон хүмүүс зөндөө л байдаг. Төгс бишээрээ төгсөр гэж байгаа шд.

 1950, 1960, 1970 онд хувцас загварын эд үе байсан байхаа. Эмэгтэй хүний эрхэмсэг төрхийг яалт ч үгүй тансаг малгай, чанартай хувцсаар гаргаж өгч байсан үе. Жинхэнэ эмэгтэйлэг төрх гэдэг миний бодлоор лав энэ үеийн стил байсаан. 😄
#vintagelover
2 нийгмийн дунд хаданд хавчигдсан халиуны зулзага мэт байгаа өсвөр үеийнхэн буюу залуу үеийхэн.
Шведэд ирсэн монголчууд маань эхний үеээ л үзэж байгаа хүмүүс. Ач зээ нь нас биенд хүрээд өсөж томорсон үе нь дараагийн хэдэн жилд тохиох байх. Тэр үе иртэл энд төрсөн хүүхдүүд мөн бага байхдаа ирсэн өсвөр үеийнхэн мөн өсвөр насандаа ирсэн залуучууд бүгд надад яг л 2 нийгмийн соёл дунд хавчигдсан халиуны зулзаганууд шиг санагдаад байдаг юм.
Энд төрсөн хүүхдүүд бол яг л швед маягаар боловсрол хүмүүжилээ олж авч байгаа хүүхдүүд. Одоохондоо тэд нарт эцэг эхийн монгол соёл олгох хөтөлбөр гэсэн зүйл л байгаа болхоос өөрсдийн 2 улсыг харьцуулах чадвар нь арай суугаагүй байгаа байх. Учир нь харьцуулах гээд байгаа монголын нийгэмдээ орж эсвэл очиж ч үзээгүй яваа хүүхдүүд шүү дээ.
Жоохон байхдаа ирсэн ч швед сэтгэлгээг хангалттай ойлгодог болсон, хэл усыг нь төгс эзэмшсэн өсвөр насныхан бас байна. Ээж аав нь л зөв хүмүүжүүлвэл монгол соёлоо ч мэдэхтэйгээ, швед соёлоо ч мэдэхтэйгээ их зөв явахаар юм шиг санагддаг.
Аах харин өсвөр насандаа ирээд залуу үед тооцогдох насандаа хүрсэн залуус бас байна. Хүн болох үндэс суурь нь монголдоо тавигдсан тул илүү монголдоо ээлтэй байдаг. Шведийн нийгэм соёлыг сайн мэддэг ч сайн мууг нь ялгаж салгах чадвартай болсон байдаг. Монгол ёс заншил, соёлын ч сайн мууг ялгахтайгаа байдаг.
Тийм болхоор л 2 нийгмийн дунд гээд хошин зүйрэлмээр санагдав.

 Халтар, швед гээд ялгаад яах вэ энэ ажил олгогч нарыг. Гэхдээ монгол хүмүүстэй ажиллаад сурчихсан халтарууд яаж бусад монгол хүнтэй харьцдаг вэ гэдгийг анзаарч нэг ажаарай. Анхнаасаа л улсынхаа нэрийг, өөрийн үнэлэмжээ багаар үнэлүүлсэн бол бусад нутаг нэгтнүүд маань ч хамарганд нь явдаг бололтой. Өөрийн үнэлэмж гээд байгаа маань юу вэ гэвэл хэт бага байж болшгүй үнээр ажиллах, өөрийг нь юу ч гэж дорд үзэж байсан тэвчих гэх мэт. Өөрийнхөө хөдөлмөрийг үнэлцгээе!!

 Хэн надад яаж туслах вэ биш. Яаж ямар аргаар хийх вэ? Чадах вэ? Бүтээх вэ? гэж боддог хүмүүс л илүү хурдан хөгжөөд байх шиг. 🤗

 Дур нь хүрэхээр тэнгэрт гартал нь магтаад, дургүй нь хүрвэл газар доор ортол нь муулдагаа болиорой зүгээр! Нэг тийм тогтворгүй! 🤔

 Бид бол залуу хүмүүс!
Бид өнөөдөр амьдарлаас суралцаж яваа сурагчид. Бид алдаж эндэх л байх гэхдээ алдаагаа засах цаг хугацаа хангалттай байгаа азтай хүмүүс.
Бид өсч дэвших гэж, өөрийгөө хөгжүүлж яваа хүмүүс. Өнөөдрөөсөө, өчигдрөөсөө суралцаж яваа хүмүүс. Өөрсдийн нийгэм дэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бие хүнээ олох гэж яваа аялагчид. Мөрөөдөл, зорилгоо биелүүлэхийн тулд зүтгэж яваа иргэд. Дутуу дулимаг мэдлэг, дутуу дулимаг хувь хүний хүмүүжил. За тэгээд дутуу дулимаг юу ч биднээс гарч магад. Гэхдээ бид дутуугаа бүтэн болгох замдаа өдөр бүр суралцаж яваа сурагчид. Тийм байхад насны тоогоор биднийг басах хэрэг юун? Тийм байхад насны тоогоор бидэнд бардамнах хэрэг юун? Нас гэдэг тооны жинхэнэ ид шид нь илүү уужуу ухаан, бусдыг гэсэн сэтгэл мөн бусдыг дэмжих хайрлах хүндлэх ухаан дээр л гарч ирдэг гэж би боддог.

Энэ юугаа чаддаг юм гэж бодохоосоо өмнө би өөрөө юу чаддаг билээ? Чаддаг, мэддэгээрээ юу хийж яаж яваа билээ? Чаддаг, мэддэгээрээ хүнд яаж тус болж байгаа билээ? гэж хүмүүс хааяадаа ч боло өөрөөсөө асуудаг байгаасай 😊


Comments

Popular Posts