Би ингэж бичиж байсан байх юм. Part1

"Bolovsor+ol" Bolovsorch guitssen jims l hamgiin amttai n bdag shig ooriigoo bolovsruulj huvi hun bolchihood daraa n hussen buhenruugee sarvaij teriigee avhiig l bolovsrol gdg bololtoi kkk


 Goo saihan yavah bol naad zahiin l asuudal. Ter goy saihnaa bolovsrol gedeg hezee ch gundaj, huvirahgui medlegeer l chimeh heregtein bna Kkkk. #wordsformyself

 Busadtai huvaaltsah setgel bhgui ued yuch hugjihgui. Busdad Olson medeelelee tugeej, zasah zamaar ooroo ch bas hugnin devshih bolno.

 Unuudriin mine uzel bodliig margaashiin amidral yaaj oorchilhiig bi taashgui!! 😊

 Yamar negen tohioldliig taatai, taagui gj uzeh n gadaad ertontsoos ogt hamaaralgui baidag. Buh zuil ooriin tani oilgoltoos hamaardag. Yaaj oilgoj, ali talaas n huleej avna ter l chuhal baidag. 😁

 Barabara De Angelis-n Emegtei hun bur medej baih yostoi amidarliin nuutsuud gedeg nomon deer ingej bichjee. Enehuu heseg dr zovlon, berhsheel, shanalaliig muu zuil bish harin surgamj boloh gj amidrald tohiolddog zuil gsen ontsgoos harah heregteig helsen bna. Mon zovlon shanalal zuvhun bidnii tarhind l uildverlegddeg zuil gsen bna. Bid zovlon shanalal, berhsheelguigeer tevcheertei bj, hatuujiltai bj, odoo bgaa shigee uhaantai bhgui bh bsan gedgiig bas sanuuljee. Yug yamar ontsgoos harj, huleej avah n bidnii songolt!!! ☝🏻👍🏻

 Hervee hen negniig shuumjileh gd bval neg l asuultiig ooroosoo asuugaarai. "Bi ter huniig oilgoh hangalttai setgehuutei bnu?" Gj.. Neelttei yumiig olon talaas harj, oilgoj chaddag hun busdiig hairaldag humuus bdag. #adviceformyself ✌🏻️

 Hun uruudaj amidardaggui, uhaarch l amidardag.👍

 Zov aranshind bagaasaa suraltsaj, sain zorilgiin toloo tuushtai hodolmorloorei.. 😃

 Амьдралын хамгийн том шалгууруудын нэг бол таныг үргэлж бусадтай л адил нэгэн болгохыг шаардах тэр л мөчид өөрийнхөөрөө байх явдал юм.

 Өөрийгөө доогуур үнэлэх нь даруу зан биш. Харин өөрийгөө сөнөөж байгаа хэрэг юм. Тиймээс бүсгүйчүүд минь үргэлж өөртөө урам өгч, өөрт байгаа ур чадвараа ил гаргах хэрэгтэй.

 Амьдарлыг ганцхан өнцгөөс харж амьдардаг хүмүүсийн үзэл бодлыг өөрчилөх үнэхээр хэцүү!!

 Би гоё сайхан байхыг хүсэхгүй байна хэрвээ хэн нэгэн зөвхөн миний будсан царай, өмссөн хувцсанд минь дурлах юм бол
Би гоё байхыг хүсэхгүй байна хэрвээ хэн нэгэн даруу занг минь дуугүй байхтай андуурч байвал
Би гоё байхыг хүсэхгүй байна хэрвээ хэн нэгэн намайг зөвхөн гоё байх үед минь л хайрлаад байх юм бол
Би угаасаа гоё төгс биш гэдгээ хэлмээр байна
Угаасаа хэн ч тийм биш болхоор 😁

 Уур хилэн, хэрүүл маргаан байх л зүйл. Гэхдээ эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг хэзээ ч байх ёсгүй зүйл. Бүүр яаж амьдарч, ямар хүмүүжилд өссөн болоод ийм муухай үзэн ядмаар эрэгтэй хүмүүс байдаг байнаа??!

 Өөрийгөө хэзээ ч битгий өөрөөс тань амжилт муутай эсвэл муу яваа хүнтэй харьцуулж байгаарай. "Би ч гайгүй харин тэр" гэж битгий бодож байгаарай. Учир нь яг тэгж бодох үедээ л та хөгжихөө болино. Хэрвээ өөрийгөө хүнтэй харьцуулах шаардлага гарвал зөвхөн өөрөөс тань амжилттай яваа хүмүүстэй харьцуулж байгаарай. Тэр үед л харин та хөгжих эхлэлээ тавьж байгаа юм шүү 😼

 Чи хэний ч өмнө жилийн өмнө ямар байсан, сарын өмнө, бүүр 15н минутын  өмнө ямар байсан тиймээрээ байх ёстой гэсэн үүрэг хариуцлага хүлээгээгүй шүү дээ. Чи хөгжиж дэвших эрхтэй. Энэндээ уучилалт гуйх хэррэг байхгүй.

 Залуу насны омголон бас бардам зантай байгаадаа баярлья. Залуудаа л ийм байхгүй юм бол өөр хэзээ ийм байна гэж. Алдаж эндэж, Амжилт олж, ад үзэгдэж, юу л бол юу амьдралдаа үзээд явж л байг. Амьдрал ямар заавартайгаа ирдэг биш гээд
байдаг үг санаанд орчихлоо. 😅😼

 Би нийгэм гэж хэлэх их дуртай болжээ. Хэзээ нээх нийгэм судлаад байдаг байсан юм мэээдкүү. Гэхдээ нэг зүйлийг л мэдээд байгаа юм тэр бол нэгэн хэвийн хэвшмэл баригдмал тогтолцоо. Бүх хүнийг нэгэн хэвийн бодолтой, ойролцоо зорилготой болгох гээд байдаг юм шигээ. Бас аймхай болгодог. Өөрийнхөөрөө биш бусдын байх ёстойд тааруулж амьдардаг аймхай болгодог юм шиг. Угаасаа ч зөв буруу гэдэг бол зүгээр л ойлголтоос хойш. За за мэдкү эээ. Анхнаасаа л унтаж байгаад сэркү байх байсын ккккк

Чи дургүй хүнээ яаж
ч байсан өөлхөө л урьтал болгодогтой адил
Хайртай хүнээ яаж ч байсан өмөөрөх, магтахаа л хамгийн түрүүнд боддог байх.
Яг энэ үг шиг.. Хүн юмыг аль талаас нь яаж ойлгомоор байна тэрүүгээрээ л ойлгодог. Хэзээ ч бодит байдлыг өөрийн сэтгэл хөөрөл, үзэл бодол, өөрт төрсөн мэдрэмжээ оролцуулахгүйгээр дүгнэж чаддаггүй юм шиг..

 Газар үзээгүй байж болнооо
Эрдэм ном үзээгүй байж болнооо
Гэхдээ юм үзээгүй байж болохгүй ээ

 Яриад байгаа, бичээд байгаа, дургүйлхээд байгаа хүнтэйгээ төстэй зан би гаргаад байгаан биш байгаа гэж зарим үед бодож үзээрэй. Ингэж бодож өөрийгөө шинжих нь өөрийгөө сайн хүн болгох хамгийн эхний алхам мэт. Бусдаас олж харсан дургүй хүргэмээр занг нь өөртөө байгаа үгүйг ажиглаж чадаснаар хүн өөрийгөө илүү их таньж чадах ба өөрийгөө сайнаар өөрчилхөд илүү амар хялбар болно. #гэжбимэддэгюмшигдүгнэв 😼

 Таныг зохих ёсоор нь үнэлж чаддаггүй хүмүүсийг хэзээ ч битгий найзаар сонго! #гэж 😼

 Зүгээр л юуны ч тухай хамаагүй өөртөө ч бай өрөөлд ч бай хамаагүй. Бичээд үзээрэй 👌🏻

 Амьдарлынхаа гол дүр нь та өөрөө учир хохирогчын дүрд тоглохоо болих хэрэгтэй. Хохирсон хүний өнцгөөс харж, ярьж, гомдоллож яваа юм биш биз? Гол дүрээ юунд хувиргах нь таны сонголт ч, ялагчын дүр л илүү зохино гэлтэй 👻

 Ганц л гарц оллоо. Тулгарсан асуудлыг сайнаар бодож, шийдвэрлэж чадахгүй байвал зүгээр л тэнэг өөдрөг хүн болох гэж хичээх. Ямар тэнэг юм бэ ийм өөдрөг гэж гайхтал болох 😂😼

 Зүгээр нэг бодох биш юм. Харин сайхан бодлыг хэвшил болгохын тулд бодох юм. Мөн түүндээ дүгнэлт хийж, сайхан мэдрэмж авхад л учир нь байгаа юм.
Жич: Зүгээр нэг бодлоо бичих биш юм. Өөртөө дүгнэлт хийхэд л учир нь байгаа юм.

 "Тархи бол хогын сав биш юм" гэдэг үгийг хаана хэзээ сонсож байснаа санадаггүй ээ. Гэхдээ энэ үг надад их нөлөөлсөн юм. Би одоо хүртэл мэдээ үздэггүй бас нийгэм, улс төр, дэлхийд болж буй муу муухайн талаар унших дургүй. Гарчиглаад л гүйлгүүлчихдэг юм. Энэ магад маш хувиа хичээсэн зан байх. Гэхдээ өөрийгөө ч олигтой өөрчилж сураагүй хүн яаж дэлхийг, нийгмийг өөрчилж чадах вэ дээ гэж боддог юм. Эхлээд ядаж үндсэн мэдлэг, төлөвшмөл зан өөртөө бүрэлдүүлээд. Бэлэн боллоо гэсэн үедээ л доривтой алхам хийсэн нь дээр шд. Тэр үе нь болоогүй байхад элдэв муу муухайг уншиж, үзэж өөрчилж чадахгүй мөртлөө хий хоосон сэтгэл хөөрөлдөө автах дэмий гэж боддог юм.
Нэмж хэлхэд сошиал медиа-гийн туйлширал ч гэх юм уу давалгаа ч гэх юм уу нэг юм байх юм. Тэрэнд л автахгүй, үнэн худал нь үл мэдэгдэх баримтгүй мэдээллүүдэд итгэхгүй байцгаавал ямар вэ? 😁

 Дургүйгээс илүү дуртай зүйлээ л бодож амьдархад сайн хүмүүс, сайхан үйл явдал амьдарлаас чинь салхаа болино доо хэхэ

 Шинэ юм сурах л гоё. Юу ч байж болно. Дараа нь амьдралд хэрэг болж л таарна. Жижиг том гэлтгүй ямар нэгэн шинэ зүйл сурцгаая!! 💁🏼

 Хэрэгтэй үед хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө авах гоё шүү. Шинэ долоо хоног, шинэ сар амжилтаар дүүрэн байг! Цаг хугацаа бид Нарыг хүлээхгүй шүү! Одоо л хийж эхэлцгээе 😝🙋🏼🙆🏼💁🏼

 Хичнээн үнэнийг хэлж байгаа ч гэсэн бусдын бурууд эсвэл бусдын мууд анхаарлаа хандуулснаар юу ч өөрчлөгдөхгүй. Өөрсдийгөө зовоож бусад хүмүүс намайг тэгсэн ингэсэн, ийм зан гаргасан гэж амьдарлынхаа хохирогчын дүрд тоглож байхын оронд зүгээр л гэгээлэг юм бодох хэрэгтэй. Эсвэл зүгээр л өөр юманд сатаар. Бусдын яахыг 100% удирдаж чадахгүйгээс хойш санаа зовох хэрэг юу байна вэ? Буянаараа бологээээ гэдэг чинь их буянтай үг шдээ ер нь... хэхэ

 Бүх л төөрөгдлүүдийн цаана орших жинхэнэ хайр гэж байдаг юм шүү. Олдвол битгий алдаарай!! Тэр хүнгүйгээр амьдарч чадхааргүй их мэдрэмж төрөх тэр л хайр. Бардам занг чинь шалд нь буулгах хайр. Өөр хэнийг ч харах сөхөөгүй болгох сохор хайр... Нийгмийн тогтоосон эд хөрөнгө, өнгө үзэмжнээс давж харж дурлах хайр..

Эмэгтэй хүн өөрийнхөө хийж буй буруу зүйлд ч, сайн зүйлд ч итгэлтэй байвал дэлхий тэр хүнийх болход бэлэн болжээ гэсэн үг. Учир нь өөртөө итгэж хийсэн бүх үйлдэл бусдыг ч итгүүлэх хүчтэй учираас. Өөрийн ертөнцийг олоорой бүсгүйчүүд минэээ ❤️
#гэсэн бодол төррүүллээ нэг гоё кино. 💁🏼

Ямар ч төрлийн, ямар ч үзэл бодолтой хүмүүс найз байж болно. Учир нь найз байхад шүүмжлэл хэрэггүй гэж боддог байлаа. Гэхдээ ингэж боддог хүн цөөхөн байдаг учир тэд өөрсд өөрсдийн таарсан таар шуудай гэж боддог хүнтэйгээ л нийлдэг юм байна лээ. Сүүлдээ ч гэхдээ үнэн санагдсан шүү. Хүнийг найзаар нь дүгнэдэгээ гэж..

 Амьдралд байдаг хүн хүндээ итгэх итгэлцэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Хүнтэй эелдэг сайхан харьцах гоё. Хүнд эрч хүч энерги өгөх гоё. Хүнд хайр халамж өгөх гоё. Муугаас илүү сайн сайхан байдаг гэдэгт итгэх хамгийн гоё. Thank you good folks 😊

 Хамт байгаа нэгнээ дорд үзэж доош нь хийж эсвэл өөрийгөө хэт магтах нь хамгийн арчаагүй хүний гаргадаг зан. Тэгж байж өөртөө итгэх итгэлээ цэнэглэж явдаг нь бүүр ч өрөвдөлтэй 🙈🙉🙊

 Эмэгтэй хүн яаж амьдрах, ямар хань ижилтэй болох, ямар ажил хийх, ямар амжилтанд хүрэхээ сайн мэддэг байх хэрэгтэй юм шигээ. Үнэ цэнээ мэддэг байх хэрэгтэй.. 💁🏼😋 кккк

 2-с илүү давтагдсан алдаа бол сонголт юм. Хүн нэг алдааг олон дахин гаргана гэж байдаггүй. 2 дох удаагаасаа эхлээд тэр нь сонголт болдог юмаа. #гэжойлгов

 Одоо ч гэсэн надад маш олон сайхан боломж байгааг мэддэг ч 16-20 насныхандаа нэг юм зөвлөмөөр санагдаад байдаг юмаа. Би өөрөө өсвөр насандаа энийг ухаарсан бол одоогоос илүү амжилттай явах байсан гэдэгт итгэлтэй байна.
Юу вэ гэхээр нийгмийн боловсролыг эрт олж авах мөн ямарваа нэг юмийг хийсэн шиг хийгээд сурчих шиг амьдралд хэрэгтэй зүйл алгаа. Аль болох эрт мэдэх тусам аль болох өөрт чинь хэрэгтэй болхоор бичиг баримт бүрдүүлхэд ямаршуу зүйлс хэрэг болох вэ гэдгийг, хаа нэг газар очиход юу юу хэрэг болхов, ямар апп, ямар мэдээлэл хэрэгтэй болхов гэх мэт наад захын нийгмийн мэдээллийг сонирхолгүй, хэрэгцээгүй гэж битгий үл ойшоогоорой!
Мөн хүссэн юмаараа биш юмаа гэхэд 10н жилээ төгсөөд эсвэл их сургуульдаа сурч байхдаа өөрийнхөө хүчээр, сурсан зүйлээрээ мөнгө олж болох ямарваа нэг зүйлийг сурчихсан байхад аав, ээжээсээ мөнгө харж амьдарнаа л гэж гонж.. Ирээдүйн зорилгодоо хүрхэд чинь мэдээж идэж уухаас авхуулаад мөнгө хэрэг болхоос хойш мөрөөдөл чинь биелэх хүртэл сургуульдаа ч сураад, өөрийгөө ч тэжээгээд явчихдаг бол гоё биз дээ?!
Альваа нэг мэргэжил болох курсд суучихсан байхад их сургуулиа төгсөтлөө тэрүүгээрээ ажиллах жишээний. Миний эргэн тойронд гоо сайханы зүйлс их эргэлдэж байгаа болхоор надад лав хумс хийгээд сурчихсан эсвэл wax хийгээд, эсвэл сормуус суулгаад сурчихсан байхад гэмгүй л санагдсан. Учир нь хаана ч ажил олдоно. Мөн захиалгаар хийх учир цаганд ч баригдахгүй. Гэхдээ энэ бол зүгээр л жишээ шүү. За тэгээд өөр олон боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ төгсөх хүртэлх 3н жилээ биш тэрнээс цааших 30н жилээ болж өгвөл бодож төлөвлөөрэй л гэж хэлэх байна. 👻

 Турах, хэл сурах 2 яг адилхан зүйл. Өөрөө л хичээхгүй бол өөрт нь нөлөөгүй. Үр дүн харахыг хүсч байвал өөрөө л хичээхээс өөр ямар ч аргагүй.

 Зарим хүмүүс нууцлагдмал эмэгтэй хүнийг үнэ цэнэтэй гэж үнэлдэг гэнэ. Нуугаад байхаар юмтай хүн тэгж л их таалагддаг юм байх даа.
Харин ч өөрт байхгүй худлаа зангаар үнэ цэнэ олж авч байхаар үнэний мөрөөр үхэр тэргээр туулайгаа хөөгөөд явж байсан нь дээр биш үү хаха 😂

 Хорвоо дээр байгаа шарилж болгоныг түүх гээд яах юм бэ. Тэрний оронд цэцэг үнэрлээд явж байсан нь дээр биз дээ?! гэж Ц.Хулан гуай нэг нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлж байна. 😌

 Анзаараад байхад яаж ч харсан, юун дээр ч анзаарсан гэр бүлийн хүмүүжил л эцсийн эцэст насны залууд нь ч мөн насны төгсгөлд нь ч хүнд байдаг ганц зүйл нь юм байна. Боловсрол эрдэм мэдлэгээр тордсон ч ер нь тавигдсан суурь шигээ гүн байхгүй байгаад байгаа юм. Тэгхээр хүүхдээ сайн хүмүүжүүлэх нь хүүхдийн тань амьдарлыг тэр чигт нь тодорхойлох нь байна шүү!! Moooms and daaaads!

 Бүсгүй хүн гэхээр л тэвчээрийн хязгаарыг давж тэмцэж амьдрах ёстой юм шиг хамаг aчааг нуруунд нь үүрүүлчихээд хараад сууж байдаг эрийн оронцогууд больмоор юм. Адгуу ааш, алдаатай хүмүүжлийг нь засаж залруулж уучлаад явах албатай ч биш дээ. Хэт их хариуцлага хүлээлгэж өгчихөөд тэгэх ёстой юм шиг бодож суудаг хүмүүс бас больмоор байна шүү.

 Өөрийнхөө амьдралд хохирогч байх эсвэл гол дүрийн тэмцэгч байх үгүйг та өөрөө л сонгоно.


Comments

Popular Posts