Би ингэж бичиж байсан байх юм. Part2

Өөрийн зан чанарын хил хязгаарыг маш тодорхой харуулж байх хэрэгтэйн байнадаг.. 👻

 Холыг зорьж яваа хүн ойрын бэрхшээлд дарагддаггүй! Холыг зорьж яваа хүнд ойрын хов жив ч нөлөөлдөггүй! 🙋🏼

 Өөрийгөө үнэлдэг, хүндэлдэг хүн бусдыг ч хүндэлж, үнэлж харьцдаг. Хэн нэгэн хүссэнээрээ хүссэн зангаа гаргаж харьцах боломжыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Дуугүй байх үе гэж байна. Дуутай байх үе ч гэж байна. Зарим харилцаанд зан байдлын хэмжээ тогтоож өгч байх хэрэгтэй 💁🏼😋

 Тэртээ 1900 оноос хойш өдийг хүртэл эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэж ирсэн фэминистүүддээ Баярлалаа!!
1975 онд маш олон эрэгтэй хүмүүсийн дургүйцэл зэвүүцэл дунд зөвхөн эрэгтэй ч гэлтгүй эмэгтэйчүүдийн ч эсэргүүцэл дунд ялж гарч энэхүү өдрийг баяр болгож тунхаглуулсан бүсгүйчүүдэд ч талархах хэрэгтэй. Өнөөдрийн эдэлж байгаа эрх чөлөө үргэлж ийм байгаагүй гэдгийг санаж ийм амьдрах боломжыг олгосон тэмцэгчиддээ баярлахгүй бол болохгүй ээ!! 👍🏻🙆🏼💁🏼

 Үзэл бодлоо илэрхийлэх нь бидний эрх чөлөө болхоор янз янзын хүмүүсийн янз янзын хэлсэн үг гоё  санагддаг юм. Санаа бодол ч таараад, зөвийг яриад байгаа нь ч гоё. Гэхдээ нэг хоёр үг, өгүүлбэр уншаад бидний амьдралд юу өөрчлөгдөж байна вэ? Сайтар бодож тунгаасан олон сайхан үг зөндөө л уншив. Тэглээ гээд амьдралдаа хэрэгжүүлсэн минь бараг л үгүй. Энэ ч ухаантай, тэр ч зөв ярьж байна гэхээсээ илүү утсаа өөрөөсөө холдуулаад эргэн тойрноо ажвал ямар вэ? Өөрийгөө сонсож, өөрийнхөө доторх "би"-хээ хэлэх гээд байгаа хэдэн үгийг нь сонсох гэж хичээвэл ямар вээ?? 🙋🏼

 Сурах юмаа сураад, авах юмаа авчихаад Монголдоо очиж амьдарцгаая! Монголоо диваажин болгьё! 🙋🏼

 Энэ Facebook-р өөрийн амьдралд ямарч хүртээлгүй зүйлд үнэн сэтгэлээсээ уурлаж бухимдан, худал үнэн нь үл мэдэгдэх баримтгүй мэдээллээс болж бусдыг үзэн ядаж эсвэл хэт дөвийлгөн магтаж, бодохоо болиочээ. Интернет-н салхи хаашаа үлээнэ тийшээ шуурах юм. Дор бүрнээ бодож тунгаах юм байвал бодчихоод л хаяааач дээ. Залхмаар юм бэ 😤

 Асар их ажлын хажуугаар маш сайхан хувцасладаг хүмүүс их мундаг санагдаад байдаг боллоо. Энэ зөвхөн хувцаслахдаа биш юм. Өөртөө хэр анхаарал хандуулж, цаг зарцуулж чаддаг вэ гэдэг нь л харагдаад байдаг юм. Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг болсон энэ цагт нийгмийн шаардлагыг мөн хувь хүний үнэлэмжээ ч бодсон зөв зохистой хувцлах нь их хэрэгтэй болоод байх шиг. Өглөө эртлэн босч нүүрээ будах, үсээ янзлах, тохирсон хувцсыг сонгон өмсөх нь зүгээр нэг тааралдсанаа өмсөж, үсээ боогоод гархаас илүү их сайн үнэлэмжийг хүмүүст өгөх нь илүү. Хичнээн ядарсан ч, хичнээн завгүй байсан ч сайхан харагдахаа битгий мартаарай бүсгүйчүүдээ. Энэ бол өөрийгөө хайхардаг, хайралдаг хүний шинж ч байж болох. 💁🏼

 Би ээжийгээ боддог юм. Намайг залуу сайхан насны гал дөлийг үзэг, амьдарлыг сайнаар ч муугаар ч мэдрэг гэж боддог байх гэж. Өөрөө амьдарлаа бүтээг, өөрөө амьдарлаа шийдэг гэсэндээ өдийг хүртэл надад зөвлөгч байснаас биш хэзээ ч надад тушааж, зааварлаж байгаагүй юм.
өдийг хүртэл нэг ч удаа надад гар хүрч ухамсар суулгана гэж бодож байгаагүй хүн дээ. Амьдралд тохиолдсон адал явдал, аз жаргал бүхнийг минь эерэг талаас нь харж, бусдыг буруугаар ойлгож болохгүй, альваа зүйлийг олон талаас хар гэж зааж өсгөсөн хүн бол миний ээж. Залуу хүний дэврүүн занг ухаарал хайрлах хэдхэн үгээрээ засдаг хүн бол миний ээж. БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ! Та бол миний superhero шүү! 😘

 Ганцхан замаар алхах нь зөв гэж хэн тогтоосон юм бэ?! Тэр нь тэгээд зөвхөн өөрийнх нь алхаж байгаа зам гэж бодох нь хаалттай сэтгэлгээний шинж үү?!
Үнэн, худал гэж байдаггүй хорвоод бусдын алхаж байгаа, амьдарч байгаа амьдарлын хэв маягыг хүндэлж байж, ойлгохгүй юмаа гэхэд дорд үзэж, доош нь хийхгүй байх нь уужуу ухаантай хүний гаргадаг хүн чанар гэгч нь уу?!#note

 Гашуун ч гэсэн үнэн үг амттай байдаг. Үнэнг хэлж байна гэж хадуураад бусдыг дорд үзэж, доош нь хийгчид ч байдаг. Гэхдээ саяхан нэг хүнээс сонссон үг санаанаас гархаа байлаа. Энэ үг үнэн санагдсан тул энд бичиж, хадгалаад үлдээчихье.
"Манай Монголчууд сайн яваа нэгнээ доош нь татаж чангааж, хэл амаар доромжилж, ар хударгаар нь их муулж ярина. Тэгсэн хэрнээ өөрсдөөс нь муу яваа нэгнийг их өрөвдхийг нь яаана?!"
Зарим хүмүүстэй Facebook-р найзууд гэдгээ ч мартчихсан, мэдэхгүй явж байх юмөө. Арга ч үгүй биз дээ. Юу ч хийдгүй болхоор нь хардаггүй байх л даа. Гэхдээ тэгээд Facebook-ээ нээх хэрэглэдэггүй юм уу гэхээр ухаад л суугаад байдаг юм байх чинь билээ. Бас л муухан тагнуулчаас дээр судлана биз хүмүүсийг 😏

 Аймар тансаг, үнэтэй юм хэрэглээд би өөрөө яг тэр брэнд шигээ алдартай, хүн бүхэнд таалагддаг, гоё сайхан болчих бол хамаа алгөө. Хэд ч байсан авна.
Гэхдээ хэзээ ч тэгэхгүйгээс хойш өөрийгөө хөгжүүлж, зүрх сэтгэлээ л баяжуулахдаа тэр хайран сайхан мөнгөө зараад явбал хүнд өөрт нь л сайнсан. Харагдах байдал гэдэг шал утгагүй хийсвэр юм. Энэ харагдах байдалд олон хүн хууртаж, худал дүгнэлт хийдэг нь харамсалтай.

 Хүмүүс найз нөхдөө амьдарлын найз эсвэл архины найз гэж ялгаад байх юм. Оронд нь амжилтын найз, найз л бол найз гэж яагаад ангилж болохгүй гэж?! Хамтдаа амжилтанд хүрье, өөрсдийгөө хөгжүүлье гэсэн найзууд байж л байдаг. Амьдарлын найз гэхээрээ зовлон, жаргалыг нь яс махандаа тултал нь мэдрээд л, хамтдаа уйлж унжаад, инээх үед нь инээгээд явах ёстой гэсэн хууль хаана байна?!
Бие биендээ урам өгч чаддаг, бие биендээ итгэдэг байхад л болоо бус уу?! За би ч юугаа зааж хэлхэв. Гэхдээ миний найз тийм шүү, ийм шүү. Ингэж алдав, тэгж алдав. Гэхдээ чи Чаднаа чамд итгэж байна гээд нэг нэгнээ урамшуулахгүй мөртлөө амьдарлын найз минь гээд хамаг зовлонгоо тоочих нь утгагүй. Амжилтанд нь атаархадаггүй хүнийг л найз гэлтэй.
Амжилтгүй байсан ч амжилт олноо 2лаа гээд явах найзууд их шүү дээ 😘

 Харилцаа, хандлага, хүмүүжил. Сайн харилцаанаас сайн хандлага үүснэ. Сайн хандлагын илэрхийлэл сайн хүмүүжил, хувь хүний суурь соёл юм болов уу!? Хаха #гэжсанагдав

 "Яагаад өмнө нь би ингэж бодож байгаагүй юм болоо?! Нээрээ л тийм шдээ. Ийм талаас нь харах өнцөг бас байдаг шдээ" гэж бодогдуулдаг хүмүүстэй таарч байсан л биз дээ?
Ингэж санагдуулдаг хүмүүс мааь гэр бүл, найз нөхөд, танилууд, зүгээр явж байгаад таарсан хүмүүс ч байх нь элбэг. Бүгд өөрийн гэсэн ертөнцийг харах өнцөгтэй, тэр нь сайнаар ч байх, зарим зүйл дээр муугаар ч байх.
Хамгийн чухал нь бид бие биенийхээ яг юу хэлэх гээд байна вэ?! Юу бодож явдаг, дотоод хүн нь хэн бэ гэж бие биенийгээ сонирхдог байгаасай. Тэгээд тэр хүнийгээ яг байгаагаар нь "байгалаар" нь хүлээж авч чаддаг бол бүүр гоё.. 😂😅

 Дуугүй хүнийг даруухан гэж хэн хэлээд байнаа?! Даруухан хүн гэдэг ямар ч үед амаа хамхиад явдаг хүнийг хэлэхгүй ээ. Манай Монголчууд их даруухан хүнд дуртай байх юм. Даруухан хүн гэдэг миний бодлоор хаана юу ярихаа мэддэг, ах захтай, боловсон соёлтой хүн л байх. Тэрнээс нээх худлаа мишээгээд л, ярьсан болгонтойго чинь санаа нийлдэг хүнийг лав хэлэхгүй. Ичимхий, даруухан эсвэл нөгөө дуугүй хүний доодох нь юу гэдэг билээ дээ. Энэ 3н хүн чинь хоорондоо маш өөр шүү дээ. Даруухан гэхээр л дуугүй эсвэл ноомой гэж ойлгох нь буруу гэж би лав боддог юм.
Даруухан хүн гэж эсвэл маш тайван, хүлээцтэй хүнийг л хэлэх байх.
Дуу шуу нь гардаггүй хүмүүсийг Шведүүд хойлог гээд байдаг юм. Арай ч тэгж бодох нь юу вэ?! Гэхдээ л эмэгтэй, эрэгтэй даруухан дуугүй хүн гэж ер нь бол байхгүй дээ 😋

 Үнэтэй брендийн хувцсаар гангарч, онгирдог цаг өнгөрчээ. Яаж зөв хооллож, биен тамираар хичээллэж, эрүүл зөв амьдарч байгаагаараа онгирдог цаг ирж. Энэ нь маш зөв онгиролт байна. Ийм байх юм бол бүх хүн онгирох хэрэгтэй. Кккк

 Хэн ч чиний оршуулган дээр "тэр үнэхээр үнэтэй диван мөн гоё гуталнуудтай байж билээ" гэж хэлэхгүй болхоор  амьдралыг битгий эд зүйлсээр дүгнээрээ. ☺

 Зарим хүмүүс өөрсдийгөө хэзээ ч бусдын хардаггүй байр сууринд тавьчихаад л том том яриад л эсвэл худлаа дүр эсгээд сууж л байдаг. Би тийм хүмүүсийг ямар айхтар өөртөө итгэлтэй хүн бэ гэж хараад байдаг юм. Бусад хүмүүсийг хүндэтгээгүй харилцаа хол явдаггүй ч ядаж тэр хүн чинь өөрийгөө мундгаар бодоод яриад байнаа гэдэг өөртөө итгэлтэй хүн гэдгийг нь батлаад байгаа юм. Хүний сул талаас сайн талыг нь харж болдог шиг сайн талаас муу чанарыг нь ч бас харж болдог юм шигээ. Гол нь хүн алийг нь олж хармаар байна гэдэгтээ л байдаг байх 😁


Comments

Popular Posts