Би чинь би шүү дээ..


Зиа би гэдэг хүн гэнэт онгод ороод шүлэг зохиогоод орхив хэхэ. Яг л өнөөгийн нийгэмийн хуурамч гоо сайханыг эсэргүүцэж явдагаа л илэрхийлчих шиг боллоо. Намайг жижиг үстэйд гайхдаг хүмүүс байдаг бололтой. Харин би намайг жижиг үстэйд гайхаж байгаа хүмүүсийг гайхдаг юм. Эмэгтэй хүн гэхээр л урт үстэй байх ёстой мэт өөрт чинь бодогддог бол өөрийн чинь хувьд би эмэгтэй хүн биш болсон ч яах вэ ✌🏻️

Би гоё сайхан байхыг хүсэхгүй байна хэрвээ хэн нэгэн зөвхөн миний будсан царай, өмссөн хувцсанд минь дурлах юм бол
Би гоё байхыг хүсэхгүй байна хэрвээ хэн нэгэн даруу занг минь дуугүй байхтай андуурч байвал
Би гоё байхыг хүсэхгүй байна хэрвээ хэн нэгэн намайг зөвхөн гоё байх үед минь л хайрлаад байх юм бол
Би угаасаа гоё төгс биш гэдгээ хэлмээр байна
Угаасаа хэн ч тийм биш болхоор 😁

Comments

Popular Posts