Амьдралд өнгө нэмнэ. "Г.Солонго"

"Амьдралд өнгө нэмнэ" энэхүү номон дээр олон сайхан бодууштай, уншуустай сайхан үг болон ишлэлүүд байгаа учир оруулхаар шийдлээ. 

Өөрийгөө танихын тулд заавал зовлон туулах, ямар нэг тусгай сургалтанд суух шаардлагагүй. Таны толь бол тань руу довтолж, дайрч, элдэвлэж байгаа хүмүүс юм. Сул талыг тань үнэ төлбөргүй хэлж өгснийх нь төлөө тэдэнрүү зүгээр л инээмсэглэ, чимээгүй сонс. Харин дараа нь зоригтой, шударга, ажилсаг бай. Энэ чанарыг аз хийморь дагаж явдаг.

Амжилт гэхээр хүмүүс их том юм боддог. Гэтэл та өглөө эрт өөрөө сэрж чаддаг бол, ажлаа цагт нь багтааж сайн хийдэг бол энэ нь АМЖИЛТ юм.

Инээмсэглэлээр хувцаслаж, эрч хүчээр гоёорой.

Амьдрал бол харилцаа юм. Сайн харилцаа сайн зүйлийг дагуулдаг.

Жаргалд бүгд дандаа дуртай. Учир нь байгаа бүхнээрээ омогшин хөөрөх гэж. Зовлонд би хааяа дуртай. Учир нь хүч нэмж, хүн чанарыг таних гэж.

Заавал зардал мөнгө биш харин цаг хугацаа, сэтгэл хүчээ зориулж байж өөрийгөө хөгжүүлдэг. Юунд цаг алддаг, өөртөө босго тавьж түвшин тогтоож үзсэн эсэхээ эргэцүүлээд үзээрэй.

Сайн байх гэдэг ёс зүйтэй оршихыг хэлнэ. Ёс зүй бол олны мэддэгийг нууж жүжиглэхгүй, өөрийн бодитыг хүлээн зөвшөөрөх чадвар юм.

Хэрвээ хүн аз жаргалын төлөө төрдөг юм бол зорилготой хүнд жаргах шалтаг мундахгүй. 

Comments

Popular Posts