Гэнэт л ийм юм бичмээр санагдаад...

Нээх гоё ийм өнгөтэй үстэй болмоор санагдчихлаа хэхэ. Үсний засалт, үсний өнгөө олон янзаар өөрчилөх дуртай. Ямар нь хамгийн гоё зохиж байгааг нь мэдэж авчихаад тэр засалттайгаа насаараа л амьдархаас хойш. 
Миний ярих гээд байгаа сэдэв гол нь үсэндээ биш л дээ. Хүн амьдралд туршиж үзэж байж, алдаж эндэж байж эцэс сүүлд нь өөрийнхөө хамгийн сайн би-гээ олдог гэдгийг л үстэй харьцуулчихлаа хэхэ. Багаасаа л дуу муутай, олны дунд олон юм яриад байдгүй хүүхэд байлаа. Угийн тийм нэг хүний өөрийн төрмөл зан гэж байдаг даа. Харин амьдарлыг харах өнцөгөө өөрчилж эхэлснээс хойш алдаанаас айхаа болиод ч байх шиг. Дорд үзэгдсэн ч, дооглуулсан ч, муу хэлүүлсэн ч , иймэрхүү зүйлээс айхаа болиод байх шиг. Надад тийм зүйл тохиолдож байгаагүй ч, ийм зүйл тохиолдох юм бол тоохгүй, зөвхөн  бодсон санасанаа гүйцээхийн төлөө л амьдранаа л гэж хэлэх гээд хэхэ. Зөвхөн сайн сайхан, эерэг бүхэн амьдралд минь олон тохиогоосой л гэж хүсэх юм даа. Бусад хүмүүст ч гэсэн сайн санаж л явах юм шүү. 

Comments

Popular Posts