Эмэгтэй хүн гэдэг чинь...
Эмэгтэйчүүд бидэнд нулимс, сормуусны будаг гэсэн хоёрхон зэвсэг бий. Харамсалтай нь, хамтад нь хэрэглэж болохгүй юм даа. (Мэрилин Монро)
Өөрийнхөө гоо сайханд төгс итгэлтэй эмэгтэй л үүнийгээ бүгдэд итгүүлж чадна. (Софи Лорен)
Та 20 настайдаа байгалиас заяасан зүс царайтайгаа байна, 30 настайдаа амьдрал таныг яаж хувиргана, тийм л царайтай болно, харин 50 настайдаа та ямар царайтай байх гавьяа байгуулсан, түүнийгээ л хүртэнэ. (Коко Шанель)
Эр нөхрийнхөө дутагдлыг үзэн яддаг эмэгтэй, нөхрийгөө ч бас үзэн яддаг гэсэн үг. (Софи Лорен)
Албан тушаал бол сайхан зүйл, харамсалтай нь, хичнээн өндөр суудал байлаа ч хүйтэн шөнө хэнийг ч бүлээцүүлж чаддаггүй юм даа. (Мэрилин Монро)
Хорвоогийн бүх сайхан зүйл нэг бол хортой, нэг бол ёс зүйгүй, нэг бол таргалуулах гээд байх юм даа. (Фаина Раневская)
Хэрвээ: Адам, Евагийн суучихаж болох л байсан олон эрчүүдийн талаар, Ева нь Адамын ээж хичнээн сайхан хоол хийдэг байсан талаар залхтлаа сонсдоггүй байсан бол энэ хоёр үнэхээр сайхан хос байж болох л байлаа. (Ванда Блоньская)
Амьдралд бүх зүйлийг заавал амсаж үзвэл зохино. Дараа нь, зарим зүйлийг аятайхан мартчих хэрэгтэй. (Софи Лорен)
Би инээдний ид шидэнд итгэдэг. Та хүнийг инээлгэж л чадвал дараа нь хялбархан ялчихаж дөнгөнө.
Детектив зохиолынхоо санааг би аяга таваг угааж байхдаа олдог. Өөрийн эрхгүй аллага санаанд орж ирдэг тийм л муухай ажил даа! (Агата Кристи)
Амжилтанд хүрэхийн тулд эмэгтэй хүн 2 чанарыг эзэмшсэн байх ёстой. Тэнэг харчуудад таалагдахаар ухаантай, харин ухаалаг эрчүүдэд таалагдахуйц тэнэг байх хэрэгтэй. (Фаина Раневская)
Толгойгоо бардмаар өргөж амьдралыг туул! Гэхдээ хамраа сөхөлгүй шүү. (Магдалена Самозванец)
Хүмүүс хаягдсан зүйлсээс ч илүүгээр, хэн нэгэн нь намайг олоосой, өөд нь татаж, засаад аваасай, өршөөж уучлаасай, хажуудаа байлгаасай гэж хүсч байдаг. (Одри Хепберн)
Залуужуулагч булаг гэж бий: энэ бол ухаан, авьяас, ажил үйлс. Та энэ ундарганаас ууж сурвал нас болон үхлийг ялан дийлэх болно. (Софи Лорен)
Эмэгтэй хүний 3 алдааг уучилж болшгүй гэдэг. Энэ нь юу, яагаад гэдгийг хэн ч мэддэггүй. (Янина Ипохорская)
Эх сурвалж : www.zahia.mn
Comments
Post a Comment