Бага зүйлээс ихийг олж харах

Байгаа зүйлдээ сэтгэл ханаж , жижиг зүйлээс аз жаргалыг олж хар! гэдэг үгийг би зөндөө сонсож бас уншиж байсан. Мэдээж ийм байхын тулд ганцхан зүйлтэйгээ л тэмцэх хэрэгтэй. Энэ бол ШУНАЛ. Шуналыг ер нь барж иднэ гэж худлаа. Яг л энэ зурган дээрх шиг хүн байгаадаа сэтгэл ханаж чадахгүй , амьдралдаа байгаа үнэ цэнээ мэдэрч чадахгүй болох үедээ л хүн бусдын амьдарлыг өөрийхтэйгээ харьцуулж эхэлдэг. Хамгийн сонирхолтой нь хүн бусад хүмүүсийн амьдарлыг байгаагаас нь илүүгээр аз жаргалтай, амжилттай байна гэж хардаг гэнэ. Үр дүн нь мэдээж л муу зүйлүүд байгаа. 
Яг л энэ зурган дээрх ганцхан цэцэг байгаад баярлаж буй охин шиг ганцхан өнөөдөр, одоодоо анхаараад аз жаргалтай амьдрах хэрэгтэй байх. Яагаад ч юм надад наад талд нь сууж байгаа охин өөрийхөөрөө байж чаддаггүй, торонд хоригдчихсон байгаа юм шиг харагдаад, санагдаад байна. Яг л би өмнө нь ямар байсан шиг хэхэ 😋
харин хананы цаана байгаа охин эсэргээрээ. Дүүлэн нисхэд бэлэн эрх чөлөөтэй харагдаж байна. Эрх чөлөө гээд байхаар сонин санагдаж магадгүй л дээ. Одоо үед угаасаа хүн бүр л эрх чөлөөтэй шүү дээ. 
Гэхдээ миний яриад байгаа эрх чөлөө бол хүний эрхийн, хуулын эрх чөлөө бишээ. 
Бусдаас хамааралтай байдал, бусдын юу гэх бол гэсэн бодлоос чөлөөтэй байж , өөрийгөө хайрлаж, өөрөөрөө 100% байж чаддаг зантай хүнийг би эрх чөлөөтэй хүн гэж үздэг юм. Манай монгол охид, би ч ялгаагүй бусдын үзэл бодолд тааруулж амьдралдаа сонголт хийж л байсан байх. Гэхдээ эмэгтэй хүн өдөр бүр шинэ зүйлийг сурч, сурсан зүйлээсээ сайнаар өөрчилөгдөж байдаг гэдэгт би итгэдэг. 
Төгсгөлд нь нэгэн тайлбар хийхийг хүслээ. Энэхүү блогоо би өөрөө хөгжиж мундаг болсондоо биш , хөгжихийг хичээж буй явцад минь та бүхэн надтай хамт байж, надтай хамт хөгжөөсэй гэж хүссэн учираас өөрийн олж мэдсэн мэдээллүүд болон өөрийн хувь хүний үзэл бодлоо хуваалцаж байгаа юм шүү. Үзэл бодол хэзээ яаж өөрчилөгдхийг амьдрал шийддэг ч гэсэн та нартаа аль болох сайн сайхныг түгээнээ. 😋✊🏻

Comments

Popular Posts