Алхах! Алхах алхахдаа мөлхөх!
Бидний амьдралд тохиолдож буй бүх зүйл утга учиртай ирдэг гэж би боддог. Хэрвээ нэг төрлийн зовлон дахин дахин учираад байвал тухайн ирсэн зовлонг давж гарах сэтгэлийн бэлтгэлгүй, тэсвэр тэвчээр, хангалттай ухаантай болохгүй байнаа л гэсэг үг байх. Харин бидэнд ирж буй асуудал бүр өөр байх үед бид эхний болон 2дох асуудлыг давж гараад 3,4 дэхтэйгээ учирах хангалттай бэлтгэлтэй болсоны дохио байх! Асуудлаас алдаа гарах бол алдаанаас ухаарал гарах нь ч бас зоолттой! Зоолттой зүйл дээр зорилготой хүн хэр барагтаа хазайхгүй л болов уу?! Урдаа зурсан зураасаа хаа хүрэхийг мэддэг хүн замдаа хэдэн ч удаа бүдэрч унасан замын баримжаагаа алддаггүй л юм даа. Амьдрал өөрөө баялаг учир даваад гарсан зовлонгын ард үүд нь онгорхой байх боломжыг бэлдчихсэн байдаг. Боломж байгаа цагт алхах байтугай мөлхөөд ч хамаагүй амжилт өөд тэмүүлээрэй! 💃
Бид юуг туулна түүгээрээ л хөгжинө шүү дээ! 💪
Comments
Post a Comment