Шинэ бүхний эхлэлээс дараагийн боломж үүсэлтэй!

Удаан ярьж, бодож явсаны эцэст ашгүй нэг юм хичээл маань эхэллээ. Нийгмийн чиг баримжаа олгох сургалтан дээр орчуулагч хийж эхэллээ өнөөдрөөс! Их л санаа зовж байлаа. Ямар хүмүүс байх бол, ямар нэгэн орчуулж мэдэхгүй үг хэллэг гарч ирэхвий гэх мэт элдэв бусын бодолд дарагдан хэдэн 7 хоног явсан юм. Ингэж бодох тусмаа бэлтгэл ажлаа сайн хийж байсан юм. Яригдах сэдвийг орчуулж бас өөртөө тайлбарлаж ярьж давтаж байлаа. Эхний өдөр үнэхээр амжилттай шүү! Ямар ч байсан мэдэхгүй үг, чадахгүй сэдэв гарч ирсэнгүй. Энэ бол мэдээж бэлдэж, давтсаны ач!
Сургалтанд сууж буй хүмүүс маань нас насны, өөр өөр ажил амьдралтай хүмүүс байна. Бүгдэд л их сонирхолтой бас хэрэгтэй сэдэв учир маш сайн сонсож байгаа нь анзаарагдсан. Шинэ орчин, шинэ хүсүүстэй танилцах гоё шүү!
Одоо ингээд нэг анги болоод явна гэхээр гоё санагдаад байх юм.(би сурагч шиг л байгаа 🤣)
Хүнд туслаад давхар цалинжаад, давхар өөрөө юм сураад явна гэдэг миний мөрөөдлийн ажил! Мөрөөдлийн эхний шатан дээр гишгэж л яваа хүн байна гэж өөрийгөө хөөргөөд алхаж өгнөө! 💃
Obs: Энэ баахан мэдээлэлтэй flash! Нийтлэл болгож оруулах юм дараа нь 😛


Comments

Popular Posts