Хадуурсан сэдэв!
Аз жаргал гэж дөнгөж алхаж сурах гэж хичээж байгаа бяцхан хүүхдийн бүдрэлт. Аз жаргал гэж тэр бүдэрсэн хүүхэд газраас босч 2 хөл дээрээ босох гэж хичээж буй хичээл зүтгэл. Аз жаргал гэж тэр хүүхэд алхаж суртлаа унаж боссон газар бүрт нь үлдсэн мөр нь. Аз жаргал гэж алдсан ч, унасан ч шантрахгүй тэмцэж чаддаг уйгагүй зан. Хэрвээ бид өөрсдийгөө дөнгөж алхаж сурах гэж байсан үерүүгээ аваачлаа гэж төсөөлбөл таньд юу харагдаж байна вэ?
Надад бол алхаж сурах гэж инээж байгаа, алхаж сурах гэж унаад уйлж байгаа бяцхан пампарстай охин л харагдаж байна. Тэр ерөөсөө шантрахгүй байгаа нь сайхан юм. Тэр ерөөсөө унасандаа эмзэглэхгүй байгаа нь ил харагдна. Тэр нэг, хоёр алхаад унаж байвал баярлаж байна. Учир нь тэр 1 байтугай 2 ч алхаж чаддаггүй байсан шүү дээ. Тэгвэл одоо 4,5 алхдаг болсон байна. Бүүр ч их баярласан хүүхэд ахиж 6,7 алхаж чаддаг болох үеээ сэтгэлдээ төсөөлж, нүдэндээ харан унасан газраасаа арай хийн босч 2 хөл дээрээ тогтоно.
Бидний энэ үе бол амьдралдаа хэзээ ч мартаж болохгүй үе мөч юм. Хаха би санаад байгаадаа ч биш л дээ. Гэхдээ хөлд орж буй хүүхдийг, "өөрийгөө" дөнгөж сая төсөөлөн бичихдээ л харчих шиг бас мэдрэх шиг болсон юм.
Бид амьдралд байнга шинэ асуудал, шинэ сорилт, өмнө нь огтоос хийж үзээгүй бас харж байгаагүй шинэ зүйлстэй учирдаг. Тэр үедээ, нас бие гүйцсэн энэ үедээ бид яадаг вэ? Айдаг! Эргэлздэг! Бодол төсөөллөөрөө болохгүй бүтэхгүй бүх л шалтгааныг тайлбартай нь нарийвчлан гаргадаг. Нөгөө нялх бага насны минь зориг, шинийг сурах хүсэл хаачсан бэ? Яагаад бид өөрсөддөө маш ухаалаг мэт сонсогдох худал хуурмагуудыг итгүүлнэ вэ? Яагаад бид өөрсдийгөө чадахгүй, бүтэхгүй гэсэн няцаалт, урам хураалтаар дарна вэ?
Тэгэхээр аз жаргал гэж юу вэ гэж үү?
Миний хувьд аз жаргал гэж тэнэг байх! Бусдын хувьд тэнэг хүн шиг санагдаж болох ч өөрийн хувьд бусдаас өөр орших "оршихуй" байх. Оршин тогтнож байгаа 100% мэдэрч чаддаг, шантардаггүй, цуцашгүй, өөдрөг үзэлтэн байх нь аз жаргал юм.
#Тэрсүү байя <3
Comments
Post a Comment