2012 онд дэлхий сөнөх үү?
"2012 онд дэлхий сөнөнө" гэж агуу зөнчдийн төлөгт буусан гэж ярьж бичиж, тэр ч бүү хэл ертөнцийн төгсгөлийн тараар "2012" нэртэй кино бүтээж, өнгөрсөн оны сүүлчээр нээлтээ хийсэн нь олон хүнийг тээнэгэлзүүлэхэд хүргээд байгаа.
Ялангуй сүсэгтнүүд болон өсвөр насныхан, хүүхэд багачууд эл ярианд итгэж байгаа нь тэднийг ирээдүйд итгэх итгэлгүй, амьдралын идэвхгүй болголоо хэмээн дэлхийн эрдэмтэд сануулж байна.
Тэгвэл "Дэлхий үнэхээр сөнөх үү" гэсэн асуултад Гватемалийн майя үндэстэн нэгэн зөнч "Үгүй" гэсэн хариулт өгчээ. Холливудад бүтээсэн "2012" кинонд хүмүүсийг төөрөгдүүлж, айдас түгшүүрт автуулж байгаа шиг зүйл болохгүй гэдгийг тэрбээр тайлбарлахдаа, "Эртний майячуудын хуанлид дэлхийн төгсгөлийн тухай өгүүлээгүй.
Дэлхийн төгсгөл гэдэг ойлголт бол баруунынхны зохиосон солиорол" ажээ. АР агентлагийн мэдээлснээр зөнч Аполинарио Чиле Пикстун ийнхүү хэлэхдээ бүх майячуудын нэрийг барин андгайлсан гэнэ. Тэгвэл эртний майячуудын хуанлигаар 2012 онд дэлхийд юу тохиох бол? Хуанлид бичсэнээр "Урт тоолол буюу 13 хамарч, 394 жилийн турш үргэлжилсэн цаг тооллын нэгэн үе дуусна" гэсэн нь тийм ч аюултай зүйл биш аж. Учир нь тэд 13-ын тоог эрхэмлдэг байсан учраас ямар нэгэн гамшиг эх дэлхийд тохиохгүй гэж Техасын их сургуулийн эрдэмтэн, эртний түүх судлаач Дэвид Стюарт ярьжээ.
Харин 2029 онд сансрын биет Апофис дэлхийд хэт ойртсоноос болж осол болон олон өөрчлөлт гарч болзошгүй талаар сансар судлаачид мэдээлсэн байна.

Дэлхий сөнөнө гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Дэлхий гариг тэр чигээрээ үгүй болох гээд байгаа юм уу? Эсвэл бидний дэлхий гэж нэрлээд байгаа гариг дээрхи хүн гэдэг амьтад үгүй болох гээд байгаа юм уу? Сөнөнө сөнөнө гээд л солиороод байх юм. Хүмүүсийг айлгаж таашаал авдаг юм уу хаашаа юм бэ? Муу ёр дуудсан зөнчид бүгдээрээ тонилвол таарна. Монгол хүн амны бэлгээр гэдэг юм. Хүн үүсэхээс өмнө 6000000000 (6 тэрбум) жил оршсоор ирсэн дэлхий хэдэн хэрээ гуаглахын төдий сөнөнө гэж байх уу? Дэлхийн агаар мандал галт уулын хүхэрт хийгээр дүүрч, эх газрууд улайдсан халуун лаваар бялхаж байсан үе дэлхийн түүхийн нилээд хугацааг эзэлдэг байх шүү. Өчнөөн тэрбум жилийн настай орчлон ертөнцийн дэргэд хүн гэдэг хорхой өөрсдийгөө дэндүү ихэд бодох юм
ReplyDelete