Дурлалын vе шат


Дурлалын vе шат

Эрэгтэй, эмэгтэй хоёр хvний хоорондын харилцаа ямар ч хачин жигтэй байдлаар eрнeсeн байснаас vл хамааран ердee гуравхан vе шатанд л хуваагдаж байдаг. Энэ гурван vе шат гурвуулаа хоёр хvний хоорондын харилцаанд ямар нэгэн шинэ мэдрэмжийг тeрvvлдэг онцлогтой.

Харин тухайн хоёрт зeвхeн тэдний харилцаа л бусдаас онцлог, eвeрмeц юм шиг санагддаг байна.
Хэчнээн eвeрмeц сонин ч бай ямар ч хайр дурлалын харилцаа eeр хоорондоо олон зvйлээр тeстэй байдаг. Уран зохиолын алдартнуудын vгнээс иш аваад vзсэн ч бvх аз жаргалтай хосууд хоорондоо адилхан, бvх азгvй хосууд мeн л азгvйгээрээ хоорондоо адилхан шvv дээ. Ямар ч хайр дурлалын романд эхлэл, тeгсгeл бий. Харин энэ тeгсгeл нь эсвэл бvр хагацал салалт мэтийн эцсийн тeгсгeл vv, эсвэл тухайн дурлалын дараагийн eeр шатны эхлэл болсон тeгсгeл vv гэдгээрээ л ялгаатай. Энэ удаа бид аз жаргалтай, хууль ёсны гэр бvлийн харилцааны vе шатуудын тухай eгvvлэх гэж байна. Хэрвээ дурлалын явдалд эхлэл гээд, тeгсгeл байгаа юм бол мэдээж энэ хоёрын дунд бас ямар нэг юм байж таарнаа даа? Гэр бvлийн харилцааны тухай судалдаг сэтгэл судлаачид хайр дурлалын гурван vе шатыг аль хэдийн тогтоогоод, тоолоод гаргачихсан шvv дээ. Ямартай ч гэсэн энэ асуудал танд сонирхолтой байх гэж бодож байна. Танд, таны ойр дотны хэн нэгэнд яг ийм явдал тохиолдоод ч байгаа юм билvv?
1-р vе шат.
Залуу хvv, бvсгvй хоёр танилцаад хоёр биенээ сонирхож байгаа бол бие биедээ сэтгэл татагдаж байгааг харилцан илэрхийлээд болзоонд гvйлдэж эхэлдэг. Шинэ уулзалт болгон нь шинэ мэдээлэл, шинэ мэдрэмжийг eгч хоёулаа eдeр ирэх тусам улам улмаар бие биендээ татагдаж дурлал нь улам хvчтэй болж байгааг мэдэрнэ. Чухам яг энэ vедээ тэд нэг нь нeгeeгvйгээрээ амьдарч, амьсгалж чадахгvй мэт сэтгэгдэлд автаж явдаг. Eчvvхэн тeдий харц, дохио, vг ч маш гvн гvнзгий утга учиртай санагдана. Бvх л дэлхий хамгийн гоёмсог eнгeeр хучигдсан мэт санагдаж жигvvр ургаж тэнгэрт нисэхэд ч бэлэн байдаг.
Энэ бол vнэхээр vгээр хэлэхийн аргагvй гайхамшигтай, сэтгэл уярам vе мeн. Яг энэ vе л энгийн бидэнтэй дурлаж, дурлуулж явахын аз жаргалын тухай магтан дуулж, зvрх сэтгэлээ хуваалцан байдаг бvх л яруу найрагч, уран зохиолч, хeгжмийн зохиолч гээд урлагийн хvмvvсийн онгодыг дуудаж, бvтээлийг eргeж eгдeг. Vнэндээ айхтар дурласан хvмvvс тэнцвэртэй, бодлоготой, бодит байхын тухай бvрмeсeн мартаж орхидог гэхэд хилсдэхгvй. Юун тэр, учир уялдаатай, бодлоготой сэтгэх, бодох? Зvрх сэтгэл дуулж, зeвхeн сэтгэл хeдлeлeeр амьдардаг vе юм.
Эрдэмтэд, сэтгэл судлаачдын vзэж байгаагаар энэ vе шат дунджаар хэдэн долоо хоногоос хагас жил, магадгvй тvvнээс ч урт vргэлжилдэг гэнэ. Яг энэ vе шатанд гэр бvл болох, хурим найраа хийх нь тун хялбархан, хурдан байна. Тэр байтугай хос хоёрын нэг нь гэр бvл гэсэн чухал шийдвэр гаргахад эргэлзэж байлаа ч тvvнийг ятгаж итгvvлэн vнэмшvvлэх нь хавьгvй хялбар байдаг ажээ. Учир нь энэ vедээ хайртай бvсгvй, залуугаа дэргэдээ байлгахын тулд хvн юу ч хийхэд бэлэн байдаг гэнэ. Яг vнэндээ бол чи тэр хvнтэй хамт байхыг хvсч байна уу, vгvй юv гэдгийг ойлгоход их цаг хугацаа огтхон ч хэрэггvй. Хvн далд ухамсартаа vvнийг тун хурдан мэдэрч ойлгочихдог. Гэтэл vvнээс цааш болоод ирэхээр бидний амьдралын vзэл бодол, эмээх сэтгэл биднийг аливаад эргэлзэмтгий, аймхай болгочихдог. Заримдаа ээж аав, эсвэл хамгийн дотны найз нeхдийн маань “… Юундаа яардаг юм, eeрee юманд хvрч байж бол, эсвэл долоо хэмжиж нэг огтол гэж байдаг юм, … Vvнээс сайн нь таарах ч юм билvv?…” гэх мэтийн vгс ч нeлeeлж эхэлдэг. Харин статистикийн судалгаанаас харвал хамгийн аз жаргалтай амьдарч байгаа хосуудын ихэнх нь хамгийн эхний vе шатандаа гэрлэсэн байдаг байна.
2-р vе шат
Хоёрдугаар vе шат бол нэгдvгээр vе шатандаа гэрлэж амжаагvй хvмvvст тохиодог. Энэ vе шат зvрх сэтгэлийн гvн мэдрэмж нь хeрeeгvй боловч харьцангуй тайван, тогтвортой болсон байна. Залуу, бvсгvй хоёр eeрийг нь харалган болгож байсан хайрын шилийг авч хаяад хоёр биенээ жинхэнэ, бодит байдлаар нь харж сурдаг. Харин энэ vед тулгардаг гол асуудал нь тvvний vзэж, харж буй зvйл нь тvvнд таалагдаж байна уу, vгvй юу гэдэгт л оршино.
Хэрвээ та сонголтондоо алдаагvй бол та хоёр нэгэн цул болж, сэтгэлийг чинь ямар ч тeвeг бэрхшээлийг даах чадалтай болгон улам батжуулж, гvнзгийрvvлж eгнe. Дурласан хосууд хоёр биенээ “хамгийн сайн…. хамгийн хайртай…” гэж тодорхойлохоос гадна хоёр биендээ нeхeд болж чаддаг. Зvгээр ч нэг нeхeд биш жинхэнэ найз нeхeд болдог.
Жинхэнэ андын сэтгэл, нeхeрлeл гэдэг дурлалт хосын дунд тэр бvр бий болж чаддаггvй. Vнэхээр сайн найз нeхeд болж чадаж уу, vгvй юv гэдгээ мэдэхийн тулд та eeрeeсee “… Бvх л зvйлээ тvvнтэй хуваалцаж, чeлeeтэй ярилцаж чадаж байна уу, vгvй юу? Эсвэл зарим нэг зvйлийг тvvнтэй биш найз бvсгvй /эсвэл залуу/-тэйгээ ярилцсан нь дээр байна уу?” гэж асуугаад vзээрэй л дээ.
Хоёрдугаар vе шат нь тогтвортой, бат бeх гэр бvлийг бий болгоход хамгийн тохиромжтой, тааламжтай vе байдаг гэнэ. Тэгээд ч vргэлжлэх хугацаа нь 2 болон тvvнээс олон жил байдаг.
3-р vе шат
Хэрвээ eдийг хvртэл та хоёр гэр бvл болж чадаагvй байгаа бол хэдий дотно, тогтвортой харилцаа байсан ч аажмаар уналтанд орж эхэлдэг. Энэ нь эхлээд нvдэнд eртeж мэдэгдэхгvй л дээ. Хос хоёрт нэгдvгээр vе шатанд байсан сэтгэл хeдлeл vе vе илэрсэн хэвээрээ байна. Гэхдээ энэ нь улам л цeeрч, нэг л eeр болсон байна. Залуу vvнийг тeдийлeн анзаарахгvйгээр барахгvй, нэгэнт тэдний харилцаа холбоо гvнзгийрэн батжаад элдэв хурц сэтгэл хeдлeл, баталгаа хэрэггvй болсон гэж vздэг. Тэд eeрсдee тайван, жаргалтай 2-р vе шат vргэлжилж байна гэж бодно. Гэтэл vнэн хэрэгтээ байдал ноцтой болсон байдаг ажээ.
Урьдын гал халуун байдал нэгэнт хeрч, харин ч хайртын чинь чиний уур унтууг хvргэдэг зан ааш, буруу зуршил нvдэн дээр чинь улам улам олон болж гарч ирсээр байна. Ингээд нэг л eдeр та тvvнтэй болзоонд явна гэхэд хэтэрхий ядарсан байна гэж vзээд очихоо болино. Гэтэл урд нь яадаг байлаа? Тvvнтэй уулзах боломж, хором бvрийг алдахгvй юмсан гэж тэмvvлдэг байсан биш vv? Хайр дурлал хeрeeгvй юм шиг мeртee нэг л хэвийн, ямар ч сонин сайхан, сэтгэл хeдeлгeсeн зvйлгvй болно. Гуравдугаар vе шатанд бат бeх сайн сайхан гэр бvл бий болно гэж бараг байхгvй, гэрлэлээ ч тийм ч аз жаргалтай амьдардаггvй.
Энэ гурван vе шат бол бие биедээ vнэхээр хайртай хосуудад зориулсан, таарах тодорхойлолт юм. Тиймээс vvнийг eeрт чинь тохиолдож буй сэтгэл хeдeлгeсeн, огцом, тvр зуурын учрал бvрт тааруулж бодох гээд хэрэггvй. Тэгээд ч таныг таарсан болгоныгоо л “заяаны хань” минь гэж боддоггvй байх гэж найдаж байна Энд eгvvлсэн тодорхойлолт мeн нэг л гэнэт eeр хvнийг сонирхоод, магадгvй дурлаад явахад нeгee нь урьдын адил хайрлаж дурласан хэвээрээ шаналж байгаа хосод мeн тохирохгvй нь ойлгомжтой. Хэдэн сарын хэдний eдрийн хэдэн цагт та хоёрын харилцаа нэг vе шатнаас нeгeeд шилжсэн нь тийм ч чухал биш. Учир нь нарийн тодорхой цаг хугацаа харилцааны аажим хувиралд огтхон ч нeлeeлдeггvй. Хэн нэгний хувьд 1 сар vргэлжилсэн нэгдvгээр шат нeгee хосын хувьд хагас жил байхыг vгvйсгэхгvй шvv дээ. Гэхдээ бараг бvх хосын хувьд эхний vе шатан дээрээ сексийн харилцаанд орсон байдаг. Энэ нь тайлбарлалтгvй ойлгомжтой байх л даа. Харин энэхvv vе шатууд бол хоёр биендээ жинхэнэ хайртай хосын хувьд л бодит байдаг гэдгийг дахин сануулъя.
Ч.Зулаа

Comments

Popular Posts