Хайран Монгол охид минь

Өгүүллэг: Амур : *Гэгээн зүг*ном
Бүүдгэр тэнгэр дээрээс дарах гэж байгаа юм шиг барайж,алсын уулс хүйтэн хөх униарт
тэврүүлэн харагдахгүй болоод,бараг урдах зам үзэгдэхгүй шахуу утаатай тэр орой гэрийн зүг сажилжээ явтал гэнэт нэг л таньдаг царай өмнөөс инээмсэглэж, дараа нь бид дуу шуу болон уулзлаа...Oйрдоо хараагүй сураг тасраад байсан багын найзтайгаа тааралдсан минь энэ байлаа. Бид хамтдаа ойролцоох нэгэн кафед ороод сонин сайханаа хуваалцан хуучилж ганц нэг лонх шар айраг султагалаа.Найзыг маань Насан гэдэг бөгөөд бид 10-н жилийн найзууд л даа.Сургуулиа төгсөөд сураг алдарсан найзтайгаа энэ өдөр ингэж гэнэт тааралдах гэж.


Бид ч багын дурсамжаа хуваалцан хуучилж ангийнханаа бие биенээсээ асууж сураглан,багын хөгжилтэй дурсамжаа ярилцан хэсэг суулаа.Насан маань 1-р курсээ төгсөх жилээ амьдралын эрхээр арав таван төгрөг олж,аав ээжийгээ тэжээн тэтгэхээр алс холын Чех орныг зорьсон билээ.Oдоогоос таван жилийн өмнөх Насанг бодвол нэг л оворжуу бас бодлогоршисон харцтай болсон болохоор ч тэрүү нилээн буйр суужээ.
-Чи нээрээ эхнэр авсан уу? гэж түүнийг асуухад нь би
-Чи бараг танина даа манай нөгөө ангид байсан Туултай найз нь гэр бүл болсон шүү дээ.
-Харин чи авгай хүүхэдтэй болсон уу? гэж намайг асуухад найз маань
-Өө тиймүү найздаа баяр хүргэе..Би ч төөрч будилж л явна даа..Найз нь ч хүний нутагт хэсэгтээ л шүд зуун ажил хийлээ.Aлс хол хүний нутагт өлсөж цангах, ядарж зүдрэх гээд л хэсэгтээ л шантрах үе байлаа.Тэнд байхдаа хэцүү бүхнийг давах хүчийг ганцхан зүйлээс авдаг байсан юм.Буцаж нутагтаа хариад ээж аавыгаа асарч сайхан ханьтайгаа аз жаргалтай амьдрана даа л хэмээн сэтгэлээ тэжээдэг байлаа.
Чи мэднэ ш дээ бид хоёрыг бүр багаасаа үерхдэг байсан гэдгийг.Энхээ маань ч надад хайртай би ч түүндээ хайртай болохоор очоод өөр дээрээ авна гэж тохироод найз нь явсан юм л даа.Эхэндээ ч тэндээ хөлөө олтлоо хэсэгтээ зүдэрсэн.Дараа нь Энхээдээ ээж аавдаа тав гурван төгрөг явуулж түүнийгээ татаж авах гэсэн боловч виз нь бүтэхгүй байна гээд л байлаа.Виз бүтэхгүй байсан болохоор тэр маань Бээжин явж гоо сайхны чиглэлээр сурахаар болж би ч тэндээсээ үйлдвэрийнхээ эзнээс цалингаа зээлж аваад явуулахдаа түүнийгээ тэгээд л сураг тасарнаа гэж яахан мэдэх билээ дээ.Tэр маань яг л усанд хаясан чулуу мэт сураггүй болж би гэдэг хүн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг нь л болдог юм байна.Moнголд байгаа хүмүүсээр сураг ажиг тавиулхаар урагшаа явсан гэхээс өөр юм байсангүй.Би ч аргаа барж сэтгэл зовнин муу юм л болоогүй байгаасай гэж шаналсаар сүүлдээ ч сэтгэл шулуудсан шүү.Ямартаа ч буцая гэхээр үйлдвэрийнхээ эзнээс авсан мөнгөө ажиллаж байж л төлөх болохоор ажлын мал шиг зүтгэсээр арай гэж өрөө дарж аваад наашаа нутагруугаа зүтгэсэн дээ.Эх нутгийн салхиараа цээж дүүрэн амьсгалан ээж аавдаа үнсүүлэх гэдэг дэндүү жаргалтай байлаа.Гэсэн хэдий ч сэтгэлд нэг л уйтгар төрөх шиг болоод зүрх минь хайраа нэхэн цохилж би ч Энхээгийнхээ сургийг гаргах гэж хотоор нилээн их явлаа.Гэрт нь очтол аль хэдийн нүүсэн гээд хажуу айл хунараас асуутал мэдэх ч янз алга.Харин санаандгүй явж байгаад түүнийхээ эгчтэй таарч сургийг гаргаж чадсан юм.
-Энхээ Эрээнд байгаа ш дээ нэг зочид буудалд ажилладаг л гэсэн гэхдээ би яг сайн мэдэхгүй байна хааяа утсаар ярьдаг юм би ярьвал чамайг ирж гэдгийг хэлье гээд миний утасны дугаарыг аваад салан одлоо.
Би ч хүлээгээд байж тэвчсэнгүй маргааш өглөө нь л Эрээн хотыг зорьлоо.Сэтгэл минь хачин ихээр яарч догдлон түүнтэйгээ яаж уулзахаа дотроо төсөөлөн явахад галт тэрэг цаанаа л нэг удаан явж байх шиг санагдана.Эрээнд очоод хэд хэдэн зочид буудал жижиг дэн буудал гээд бараг бүгдээр нь орж сурагласан боловч сураг ажиг ер гарсангүй.Хятад үйлчлэгч нь бөхөлзөн угтаж
-Хай сайн найжаа манайд бууваа морилваа хэмээн урих ажээ.
Би ч тийм амархан олж чадахгүй юм байна гэдгээ мэдлээ.Tэгээд л тэнд хэд хоног байхдаа хүн хайдаг ажилтай боллоо.Алдсан хүн арван тамтай гэдэг шиг л элдвийн л юм бодогдож байлаа.Зах зээл дэлгүүр хоршоо гээд байж болох газар бүрээр түүнийгээ хайж явсаар байлаа.Гэтэл Чехэд хамт ажиллаж байсан нөхөр маань бараагаа татаж явна гэсээр бид таардаг байгаа.Надаас бараг жилийн өмнө ирээд наймаа хийдэг болсон ажээ.Найз маань хэрэг зоригыг минь лавлан асуугаад
-Хэ хэ чи тэгээд тэр хүүхэнээ хайж бас энэ хүртэл ирээ юу?гэж ёжилсоноо за зүгээр дээ учир нь олдоно гайгүй найз минь чиний сэтгэлийг сэргээх аятайхан амьтад ч энд зөндөө шүү гээд нүдээ ирмэснээ намайг дагуулан нэгэн том гудамжинд орж ирлээ.Гэрэл гэгээ болсон шилэн хоргоны цаана үзвэрийн бараа хувцасны модель аятай хагас нүцгэн бүсгүйчүүд суусан байх агаад есөн жорын хүмүүс ч хүссэн бараа таваар,эд малыг шилж сонгож байгаа аятай авирлах нь даанч гутамшигтай ажээ.Цэл залуухан царайлаг монгол охид бие сэтгэлээ бузарлан бараа таваар аятай хэн хүссэнийг нь зугаацуулж хэдхэн халтар төгрөгөөр удалдагддаг ажээ.Aрай ч дээ хайран охид бүсгүйчүүд минь хэмээн халаглан бодож амжаагүй шахуу байхдаа би гэнэтийн цохилтонд орж бүр алмайран зогслоо.Чих шуугиж нүд бүрэлзээд арайхийн биеэ барьж ахин дахин харлаа.Шилэн хоргоны цаана тэр хагас нүцгэн бүсгүйчүүдийн дунд Энхээ минь жишим ч үгүй сууж байдаг байгаа.Нүдэндээ ч итгэсэнгүй итгэхийг ч хүссэнгүй.
-Хай олон сайхан гуняа байгаа шүү авбаа сайхан гуняа шүү хэмээн өмхий хужаа шар шүдээ худлаа ярзайлган бөхөлзөж..дараа нь би Энхээг дагуулан буудалдаа ирлээ.Бидэнд бараг ярих ч юм олдсонгүй тэр харц бууруулан байж надаас
-Ингэж явааг минь хүнд хэлүүзэй хэмээгээд хаашдаа шийдсэн хүний зангаар тоосон шинжгүй тамхиа татан суугаа түүнийгээ би одоо харжээ байхад бараг л танихгүй хүн шиг болчихжээ.Надаас л боллоо хэрэв би орхиж яваагүй бол хэмээн хаанаас ийм юм болох билээ гэж би өөрийгөө зүхэж харамсан харуусан суулаа.
Эцэст нь хамтдаа нутаг буцая гэж би аргадан гуйсан боловч
-Би нэгэнт ийм замаар орсон хүн дахиж хэзээ ч жирийн амьдарч чадахгүй байхаа..Харин чи минь сайхан амьдрах ёстой шүү гэж шийдэмгий хэлж билээ...Энэхүү харуусал дүүрэн гунигт түүхийг сонсоод хайран сайхан охид бүсгүйчүүд минь ингэж ч явах гэж дээ гэж харамссандаа хатуу архиар гашуун бодлоо даруулсаар байвч залуус бид чинь хүний нутагт ажиллаад л байдаг гэтэл эх орон энхрий охид бүсгүйчүүдээ хамгаалж чадахгүй байгаа юм биш биз дээ гэсэн харууслаа тайтгаруулж ерөөс чадсангүй..

Comments

Popular Posts