Хайрын Шат..


Хайрын Шат
70 настай өвөө уулан дээр агуй байгуулж, 6000 гишгүүр бүхий шатыг өөрийн 80 настай эмгэндээ зориулан барьжээ. Энэхүү агуйн гэртээ тэд сүүлийн 50 жил хамт амьдарч байгаа юм байна. Өвөө Liu Guojiang 20 настай байхдаа өөрийн эхнэр Xu Chaoqing -д дурлажээ. Энэ үеэс л тэдний хайрын түүх эхэлжээ. Эмэгтэй тэр үед 30 настай дагавар хүүхэдтэй байсан болохоор тэдний найз нөхөд, хамаатан садан нь тэднийг салгахыг оролдож байсан учир тэд ингэж уулруу гарч агуйд амьдрахаар шийдсэн аж. Яг Шэкисперийн Ромео Жульетта шиг байсан тэдний энэ хайрын түүх Хятадын шилдэг 10 хайрын түүхэд багтжээ. Тэрээр энэхүү хийсэн шатаа тайлбарлахдаа миний хийсэн нэг шат миний хайрт дээрээ хүрэх нэг алхам болж байсан тиймээс энэ шат бол хайрын шат гэж хэлжээ.

Comments

Popular Posts