Гитарийн хичээлийн хэсгээс..
Хөгжмийн эгшгийг үсгээр болон үеэр 2 янзаар нэрлэдэг.
Үеэр нэрлэх: ДО РЕ МИ ФА СОЛЬ ЛЯ СИ
Үсгээр нэрлэх: C D E F G A H
Жич: си өнгийн тэмдэглэгээ "Н" нэлээд сүүлд орж ирсэн. Өнөөгийн хэрэглээнд В, Н аль алинаар хэрэглэж байгаа. (Си - Н, Си бемоль - В гэсэн тэмдэглэгээ ба Си - В, Си бемоль - Вb тэмдэглэгээ аль аль нь тохиолддог. Гитарчдын хувьд ихэвчлэн 2 дахь тэмдэглгээг нь хэрэглэнэ.
Хєгжмийн эгшиг
Хєгжмийн эгшиг нь бvдvvн нарийн, чанга зєєлєн, єнгє, урт богинын хувьд євєрмєц шинжтэй байдаг.
Эгшгийн бvдvvн нарийн нь физикийн аливаа бие, жишээлбэл чавхдасны хэлбэлзэлтийн давтамжаас хамаарна.
Эгшгийн чанга зєєлєн нь хэлбэлзэлтийн далайцаас хамаарах бєгєєд далайц нь хичнээн єргєн байвал эгшиг нь тєчнєєн чанга байдаг.
Эгшгийн єнгє нь физикийн хуулиар аливаа авианы хажуугаар заавал хамт гардаг дагавар авианы тоо хэмжээ, тvvний чанга сулаас хамаарна. Бид энэхvv єнгєний тусламжтайгаар хєгжмийн янз бvрийн зэмсгээр дуугаргаж байгаа нэг адил бvдvvн нарийн эгшгийг ялгаж чаддаг билээ.
Эгшгийн урт богино гэдэг нь физикийн биеийн хэлбэлзэх хугацаа юм.
Орчин vеийн хєгжимд секундэд 16.35 (хамгийн бvдvvн эгшиг)-аас 4185.6 (хамгийн нарийн эгшиг) давтамжтай эгшиг хэрэглэж байна.
Хєгжмийн эгшгийн эрэмбэ
Хєгжимд хэрэглэдэг бvх эгшгийг бvдvvн нарийнаар нь дэс дараалуулан байрлуулсныг хєгжмийн эгшгийн эрэмбэ гэнэ.
Эгшгийн эрэмбийн vндсэн эгшгийг до, ре, ми, фа, соль, ля, си гэж нэрлэдэг. Эрэмбийн vндсэн эгшгийг дэс дараалан дуугаргаж vзэхэд тухайн анхны эгшгээс дээшээ болоод доошоо наймдах эгшиг бvхэн тvvнтэй адил дуугарч байгааг ажиглаж болно. Эгшгийн эрэмбийн адил нэртэй эгшгийг октавын эгшиг гэж нэрлэх бєгєєд тэдгээрийн хоорондхи хамгийн ойр зайг октав гэнэ.
Октав бvхэн нь эгшгийн нэрийн дагуу долоон єрєг болон хуваагдах бєгєєд до-нэгдvгээр, ре-хоёрдугаар, ми-гуравдугаар, фа-дєрєвдvгээр, соль-тавдугаар, ля-зургадугаар, си-долдугаар єрєг тус тус болно.
Хєгжмийн эгшгийг тэмдэглэх систем
Эгшгийн бvдvvн нарийн, урт богиныг тусгай тэмдэг нотоор тэмдэглэдэг. Нот нь нотын толгой гэгдэх зууван тэг хэлбэртэй байна. Эгшгийн янз бvрийн урт богиныг тэмдэглэхийн тулд нотын толгойд босоо иш ишинд нь цацлага , эсвэл зэргэлдээ ишийг нийлvvлдэг шугаман холбоос тус тус нэмдэг. Шугаман холбоосыг бvлэглэсэн нотыг холбоход цацлагын оронд хэрэглэнэ. (нотыг хэрхэн бvлэглэх талаар дараа єгvvлнэ).
Эгшгийн бvдvvн нарийнийг нотын дэвсгэр дээр нотыг зохих журмаар байрлуулан тэмдэглэдэг.
Нотын дэвсгэр нь хєндлєн татсан зэрэгцээ таван шугамаас бvрэлдэх бєгєєд доод талынхаас нь эхлэн дугаарлана.
Нотыг
А. Шугаман дээр б. Шугамны хоорондхи завсарт в. Нэгдvгээр шугамын доор
Г. Тавдугаар шугамын дээр
Нотын дэвсгэр дээрх нотын байрлал нь эгшгийн харьцангуй бvдvvн нарийнийг харуулна. Эгшиг хичнээн нарийн байх тутам нотын дэвсгэр дээр тvvнийг тєчнєєн дээр бичдэг. Нотын дэвсгэрийн тавдугаар шугаман дээр байгаа нотоор тэмдэглэсэн нотноос бvр нарийн нотыг тэмдэглэхийн тулд дээд нэмэгдэл шугам гэдэг богинохон шугам нотын дэвсгэрийн дээд талд нэмж ашигладаг. Хэрэв бvдvvн эгшиг бичихэд vндсэн шугам хvрэлцэхгvй байвал доод нэмэгдэл шугам хэрэглэдэг.
Нэмэгдэл шугамыг дугаарлахдаа нотны дэвсгэрийн vндсэн шугамаас тоолно. Дээд талын нэгдvгээр нэмэгдэл шугам нь нотын дэвсгэрийн тавдугаар vндсэн шугамын дээр, доод талын нэгдvгээр нэмэгдэл шугам нь нотын дэвсгэрийн нэгдvгээр vндсэн шугамын доод талд тус тус оршино. Дээд, доод нэмэгдэл шугам нь таваас илvv гардаггvй.
Бид октав гэдэг нь адил нэртэй хамгийн ойрхон хоёр эгшгийн хоорондох зай, жишээлбэл, до-оос хамгийн ойрхон до хvртэл, єєрєєр хэлбэл, эгшгийн эрэмбийн аль нэгэн єргєєс дараахь адил нэртэй єрєг хvртэлх зай гэдгийг дээр vзсэн билээ. Бидний чихэнд адил сонсдох боловч бvдvvн нарийнаараа адилгvй эгшгийн бvдvvн нарийнийг нарийвчлан тодорхойлохын тулд хєгжмийн эгшгийн эрэмбийг бvхэлд нь хэд хэдэн октав болгон хуваадаг бєгєєд эдгээр октавыг дор бvрд нь тусгай нэрлэдэг.
Субконтр октавт хєгжмийн эгшгийн хамгийн бvдvvн эгшиг хамаарна. Yvнээс дээш контр октав, их октав, бага октав, нэгдvгээр октав, хоёрдугаар октав, гуравдугаар октав, дєрєвдїгээр октав, тавдугаар октав тус тус цувран оршино.
Эдгээр октав тус бvр нь до-оор эхэлж си-ээр тєгсдєг (до, ре, ми, фа, соль, ля, си).
Зургаан чавхдаст гитарын цараа нь бага октавын ми (буюу зургадугаар чавхдасыг нь єєрчлєн хєглєсєн бол ре нотоос)-ээс эхэлж гуравдугаар октавыг дуусталхи эгшгийг багтаасан байдаг.
Хєгжмийн эгшгийн эрэмбийн vндсэн эгшгийн (єргийн) хооронд vндсэн єргєєс vvссэн таван эгшиг байдаг. Эдгээрийн альтерацийн тэмдгийн нэрийг хєгжмийн vндсэн эгшгийн нэртэй нийлvvлж нэрлэнэ.
Yvнээс vзэхэд нэг октавт бvдvvн нарийнаараа ялгаатай арван хоёр эгшиг байх бєгєєд адил сонсдох эгшиг зєвхєн арван хоёр дахь эгшиг тутмын дараа тохиолдох нь илхэн байна.
Зэргэлдээ эгшгийн хоорондхи зайг эгшгийн бvдvvн нарийны хамгийн бага хэмжvvр болох хагас тоноор хэмждэг. Хоёр хагас тон нийлж бvтэн тон болно. До-оос ре, ре-ээс ми, фа-аас соль, соль-оос ля, ля-аас си хvртэл хоёр хагас тон (бvтэн тон), ми-ээс фа, си-ээс до хvртэл ганцхан хагас тон зайтай байдгийг онцгой анхаарах хэрэгтэй.
Хєгжмийн эгшгийн эрэмбэнд зэргэлдээ орших vндсэн эгшгийн хоорондын зайг тон болоод хагас тоноор сайн мэдсэн байх нь онц чухал:
Нотын тvлхvvр
Нотын дэвсгэрийн аливаа шугаман дээр нотыг зvгээр л бичих нь тvvгээр тэмдэглэсэн эгшгийн жинхэнэ бvдvvн нарийн ба нэрийг яг тодорхой зааж чаддаггvй. Тодорхой бvдvvн нарийн ба тодорхой нэртэй нотыг нотын дэвсгэр дээр бичихийн тулд тvлхvvр гэж нэрлэдэг тэмдэг хэрэглэдэг.
Тvлхvvрийг нотын дэвсгэр тус бvрийн эхэнд тавьдаг. Зургаан утастай гитарт зориулсан нотыг соль тvлхvvрээр бичдэг:
Соль тvлхvvр нь эргvvлгээрээ нотын дэвсгэрийн хоёрдугаар шугамыг эзэлж байх бєгєєд энэ нь нотны дэвсгэрийн хоёрдугаар шугам дээр нэгдїгээр октавын соль эгшиг байрлана гэсэн vг юм:
Эхлээд нотын дэвсгэрийн таван vндсэн шугам дээр байгаа нотыг цээжилж, дараа нь доод талын гурван нэмэгдэл шугаман дээр байгаа нотын октавын нэртэй хамт цээжлэх нь зvйтэй.
Дараа нь шугамын завсарт байх нотыг харьцуулан бодож амархан тодорхойлж болно. Жишээлбэл, хоёрдугаар vндсэн шугаман дээр нэгдvгээр октавын соль, гуравдугаар шугаман дээр нэгдvгээр октавын си тус тус оршдог бол хоёр, гуравдугаар шугамын хооронд мєн энэ октавын ля, харин гурав дєрєвдvгээр шугамын хооронд хоёрдугаар октавын до оршино.
Нотын дэвсгэрийн тавдугаар vндсэн шугамаас дээш орших нотыг аажимдаа тийм ноттой дасгал гарч ирсний нь хэмжээгээр тогтоох хэрэгтэй.
Ийм дэс дарааллаар судлах нь нотын байрлалыг хурдан тогтоох боломж єгдгийг туршлага харуулжээ.
Нотын дэвсгэр дээр соль тvлхvvрээр бичсэн нотын байрлалыг мэдэхийн зэрэгцээгээр мєн фа тvлхvvрээр (бассын тvлхvvр) бичсэн нотын байрлалыг мэдэх шаардлагатай. Yvний тулд дєнгєж ганц нот цээжилж аваад дараа нь тvvнтэйгээ харьцуулан бусад нотыг тодорхойлж болно. Ийм vндэс болгож нэгдvгээр октавын до-г ашиглах нь эвтэйхэн байдаг.
Учир нь тєгєлдєр хуурын нотыг хоёр дэвсгэр дээр бичсэн байдгийн дээд талынх дээр нь соль тvлхvvрээр, доод талынх дээр нь фа тvлхvvрээр бичсэн байдаг. Тєгєлдєр хуурд зориулсан нотыг уншиж чадаж байвал гитараар тоглохдоо тєгєлдєр хуурын нотоор гитараар тоглох нотыг бичих буюу бичсэнээ зєв эсэхийг шалгаж болно.
Comments
Post a Comment