2016 оны мэнд ❤️
Шинэ оны мэнд! Оноо сайхан гаргасан гэдэгт итгэлтэй байна.
2015 он ямар хурдан дуусчихваа., Баяр хөөртэй зүйлээс илүү гунигтай нь их байж өнгөрлөө дөө. Амьдралд минь байхаа больсон хүмүүсд сайн сайхныг хүсээд явуулье. Харин амьдралд минь шинээр орж ирсэн хүмүүсд Баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Өдийг хүртэл найзалж ирсэн найзууддаа Баярлалаа. Цаашид илүү олон жил найзлаарай. Хайртай ээждээ Баярлалаа. Үргэлж бүхнийг гэгээлэг сайнаар хархыг сургаж, намайг хэмжээлшгүй их хайралдагт нь Баярлалаа. Гадаа солют буудуулсан хүмүүст Баярлалаа . Их гоё буудуулсан шүү. (Кк)
Өсртөө баярлалаа. Амьсгалж байгаадаа, эрүүл саруул байгаадаа Баярлалаа.
Миний блогыг уншиж байгаа таньд ч Баярлалаа. Цаашид ч уншиж байгаарай. (ккк)
Ингээд бичээд та нар бас нэг үзээрэй. Хүн ямар азтайгаа бас ямар жаргалтай амьдардагаа илүү ихээр ухаардаг юм байна шүү. 2015 ондоо Баярлалаа. Маш олон гайхалтай өдрүүдээр дүүрэн, аз жаргалтай жил байсанд.
Comments
Post a Comment