Ийм гоё шүлэг байх гэж нээрээ.. ❤️
Бардам бүсгүйн сүүдрээс шалиг залуус эмээж
Баян түрүүвчний эзэн аргаа бардаг юм
Өргөстэй цэцэг бас байдгийг ухааруулж
Өндөр өсгийт дээр дэгжин зогсдог юм
Бүсгүй хүнийг дорд үздэг нэгнийг
Бүлээн бус шатам халуун сэтгэлдээ үнслэж
Хатан ухаанаар амьдралыг дэнслэж
Хамхуул мэт өнхрөх олны жишгийг үл дагана
Өөрийн хүслээр бүхнийг номхруулж
Өнгөлөг орчлонд тодрон гэрэлтэдэг юм
Ихэмсэг бардам зан гоо үзэсгэлэнг хослуулж
Ихэр сар мандсан мэт хувь заяагаа чимэглэн
Дотуур хувцас шувтлагч сурамгай шалиглагчыг
Догшин салхи мэт хацрын ширвэж
Үнэ цэнэ гэдэг үгсийг бодлоосоо чирэн алхсаар
Үүрийн шаргал гэгээ мэт хайраар нэг л хүний зүрхэнд манддаг.
Comments
Post a Comment