Хайр ба ганцаардал

Барууны нэгэн жижигхэн хотод нэгэн эмэгтэй шөнө дөлөөр иржээ. Гэтэл зочид буудалд сул өрөө байсангүй
 -Харамсалтай нь манайд байсан сүүлчийн өрөөнд саяхан нэг Итали хүн ирээд орчихлоо...гэж үйлчлэгч хэлэв.
 -Хэдэн тоот вэ? Гэж эмэгтэй цөхөрсөн байдалтай асуув?
 -Үйлчлэгч түүнд өрөөний дугаарыг хэлж өгөөд. Эмэгтэй дээш гарж хаалгыг тогшив.
    Итали эр хаалгыг нээв.
Эрхэм ноёнтоон, би таныг мэдэхгүй, та намвйг мэдэхгүй, гэхдээ надад энэ шөнө хоноглох ямар нэг газар хэрэгтэй байна. Надад тэр жижиг буйдан дээр унтахыг зөвшөөрвөл би таны тав тухыг алдуулахгүй байж чадна, амлаж байна. Гэж эмэгтэй хэлэв.
Итали эр хэсэг бодож зогссоноо: За за гэж хэлэв.
   Эмэгтэй жижиг буйдан дээр 3 нугараад хэвтэв, Итали эр өөрийнхөө оронд оров. Гэвч буйдан хэтэрхий жтжиг тухгүй байсан тул хэсэг хугацааны дараа эмэгтэй өлмий дээрээ гишгэн Итали эр дээр очин гарыг нь татлаа.
 - Эрхэм ноёнтоон, би таныг мэдэхгүй, та намайг мэдэхгүй, гэхдээ энэ буйдан дээр чинь ямарч унтах боломж алга. Би энд, орны чинь энүүхэн захад унтаж болох уу? Гэж хэллээ. Итали эр:
 - Заза наад захдаа унтдаа, гэж хэлжээ.
   Эмэгтэй орон дээр хэвтлээ. Гэтэл хэдэн хормын дараа тэрээр их даарч эхлэв. Тэр дахиад л Итали эрийн гарнаас нь татаж:
 - Ноёнтоон, би таныг мэдэхгүй, та намайг мэдэхгүй, гэхдээ энд их хүйтэн байна. Таны хөнжлөөс нөмрөлцөж болох уу? Гэж хэлэв.
 - Тэгээ тэг. Хуччих. Гэж Итали эр хэлэв
Эмэгтэй түүний хөнжилд орлоо. Гэтэл эрэгтэй хүний биеийг ойроос мэдрээд эхэлсэн эмэгтэйн сэрэл нь хөдлөөд эхлэв. Тэр дахиад нөгөө эрийг татаж:
 - Ноёнтоон би таныг мэдэхгүй, та намайг мэдэхгүй. Гэхдээ нэг жаахан наргиан зохион байгуулвал ямар вэ? Гэхэд Уур нь хүрсэн Итали эр орноосоо суга үсрээд:

 - Хатагтай та намайг сонс, би таныг мэдэхгүй, та намайг мэдэхгүй тэгэхээр шөнө дунд болчихоод байхад хэнийг тэр наргиандаа урих юм бэ? Айн? Гэж хашгирав.

Яг үнэндээ амьдрал дээр ийм юм болоод байдаг. Хэрэгцээ байна. Хүмүүс ганцаардаж байна. Тиймээс энэ ганцаардлыг дүүргэх ямар нэг хүн хэрэгтэй. Тэр нь магадгүй сексын хамтрагч байх. Зөвхөн сексээр холбогдож, үүнийгээ тэгээд ХАЙР гэж нэрлэдэг. Чи хэн нэгнээр өөрийн гансран шаналсан дотоод нүхээ таглахыг хүсдэг. Тийм болхоор л дурлалт хосууд үргэлж зөрчилтэй байдаг. Учир нь хэн ч түүнийг бөглөөс болгон ашиглахад дургүй байдаг. Зөнгөөрөө мэдэрдэг. Хүмүүс дотно харилцаанд орсныхоо дараа бага зэрэг гунигтай, хууртагдсан, тэнэг зүйл хийсэн мэт мэдрэмж төрдөг. Хичнээн сайхан залуу, хэдий үзэсгэлэнтэй эмэгтэй байгаад ч энэ мэдрэмж давтагдсаар л байдаг. Энэ нь хайраа олохгүй байгаад бус чиний дотоод ертөнц ганцаардсан байна, сэтгэл чинь ханахгүй байна. 
      Бүх хайр дурлал романтикаар эхэлдэг. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ байдал алга болдог. Хоёулаа хамт амьдарч эхлэхэд бодит байдлууд ил гаран өнгөн хэсэг утгагүй болж эхэлдэг. Хэдий чинээ чи өөр хүнийг танин мэднэ, төдий чинээ чи айж эхэлдэг. 2 биенийхээ алдааг олж харан урам хугардаг. Хэн нь ч хэнийгээ хуураагүй хэрнээ аль аль нь хууртагдчихсан юм шиг мэдэрч эхэлдэг. 
Энэ нь 2 хүйсийн хоорондох биологийн таталцлаар эсвэл өөрийн ганцаардлыг нөхөх гэж хэн нэгэнтэй учирсан хүн бүрт тохиолдох сэтгэлзүйн хариу урвал. Хүн өөрөө өөртөө сэтгэл ханамжтай сэтгэл дүүрэн байгаа цагтаа хэнийг ч ашиглахыг хүсдэггүй. Зүгээр л хуваалцахыг хүсдэг. 
     Хайр бол өөрт байгаа сайн сайхан бүхнээ хариу нэхэлгүйгээр хуваалцахын нэр, хайр бол бусдыг өмчилж өөрийн эрх ашгийн төлөө амьдруулах бус бие биенээ дэмжиж хувь хүнийх нь эрх чөлөөг өгч чаддаг байхыг хэлдэг. Хайр бол сексийн холбоо, гоё сайханд дурлах бус, түүний дотоод мөн чанарыг ойлгож хүндлэх, хайр бол өөртөө дурлуулах үйл явц бус, өөрийнхөө дотоод сэтгэлийг хуваалцахын нэр юм шүү. Бүх хосууддаа аз жаргал сайн сайхныг хүсэж, биеэрээ бус сэтгэлээрээ дурлаж байхыг хүсэн ерөөе өө! 👫💏💑 
Аз жаргалтай хосууд олон байг 😇😉💖

Comments

Popular Posts