Sadhguru
Саяхан би энэ хүний тухай мэдэж авсан юм. Ямар энгийн, ямар ухаантайг нь бишрээд барахгүй нь. Та нар Sadhguru гээд youtube дээр бичээд түүний яриануудыг нь сонсоод үзээрэй. Хөгжилтэй хүн байна лээ. Гэгээрлийг олсон хүн их л энгийн бас хөгжилтэй байдаг юм байна даа л гэж бодогдууллаа. Амьдралд тохиолддог асуудлуудыг хэрхэн ямар өнцгөөс харж, яаж зөв амьдрах тухай ярьж байна лээ. Мөн бясалгалын үнэгүй online хичээл ч явуулдаг юм байна.
Бичлэгүүдийг нь үзээд сууж байхад өөрөө ухаад хэзээ ч олохгүй байх даа гэсэн олон асуултанд маань маш энгийнэар тайлбар хийсэн байна. Мөн хэзээ ч бодож байгаагүй зүйлсийн тухай ярьж, амьдарлыг харах шинэ үзэл бодлуудыг ч өгч байна.
Яг надад туссан нэг сэдэв нь бол Facebook-с биш, амьдарлаас, гариг ертөнцөөс like ав гэсэн яриа нь байсан. Тэр дундаасаа хамгийн сонирхолтой хэлсэн зүйл нь гэвэл "хүмүүс ямарваа нэгэн зүйлийг, үйл явдалыг эсвэл хүнийг өөрийн дуртай дургүй гэсэн үзлээс болж 100% байгаагаар нь харж чаддаггүй" гэсэн юм.. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн тархиндаа аль хэдийн сигнал явуулчихсан байдаг ба тархи нь зөвхөн хархыг хүссэн зүйлийг нь л харуулдаг байх нь. Хүн хайртай хүнээ хэзээ ч муугаар боддоггүй шиг, дургүй хүнээ яаж ч байсан дуртай хүнээ хүлээж авдаг шиг хардаггүй гэнэ. Тархи зөвхөн хүний хүссэн мэдээллийг л боловсруулж, яг байгаагаар нь, яг байгалаараа гээд хошин шог дээр гардаг шиг харагдуулдаггүй байна. Тэгхээр нь би бас бодлоо энэ тухай...
Тэгсэн ер нь хүн альваа нэгэн юмыг харах өнцгөө өөр хүмүүст ч бас тулгах гээд байдаг юм шигээ. Тэгээд өөр харах өнцөгтэй хүн таарвал таарахгүйн байна гэж үзээд. Аягүү бол нөгөө дургүй гэдэг сигналаа ч тархируугаа явуулчихсан байх магадлалтай. Ялангуяа хүмүүс хүн ярихдаа өөрийн тэр хүнийг харсан өнцгөө бусдад тулгадаг юм байна гэж үзсэн. Тийм болхоор би дуртай, дургүй гэж бодхоосоо өмнө "за энэ чинь юу билээ" гэж нэг бодож үздэг болье гэж бодлоо.. Яасан ч их бодох, бодсон, бодол гээд биччих вээ..
#peace
Comments
Post a Comment