Түүвэр бодол

Маш олон бодол маш олон зүйлийн тухай орж ирэх үед дуугүй байж тэсэхгүй мэт санагдсан үедээ мөн өөртөө сануулах зорилгоор би бодлуудаа бичиж авдаг юм. Ингээд та нар маань уншаад  санаа нийлж байгаа үгүйгээ хэлээрэй. 😁

Юуг яаж харж байна гэдэг маш чухал. Муу хүнийг, муу тохиолдлыг ч сайнаар харах боломжтой. Тэгж байж хүн өөрөө бага зовно. Гэнэн цайлган зан одоогын энэ хүншгүй нийгэмд заавал өөртөө бий болгох зан болжээ. Сайхан сэтгэлтэй, цайлган зангаас илүү ашиг хонжоо, нийгмийн байр суурь харж харьцдаг хүмүүс их болж. Хүүхэд насны гэнэн цайлган зангаа буцаагаад хөгжүүлцгээе! 😁

Ямар ч эмэгтэй хүн өөртөө зохисон хувцас өмсөөд, гоё сайхнаар нүүрээ будаад янзалхад хэний ч харааг булаам гоё сайхан харагдаж чадна. Энэ бол нэг stylist дээр очоод эсвэл хэн нэгнээс тусламж аваад л бүтээж болох дүр төрх. Харин ийм төрхөнд дуралдаг энэ эрчүүд их амархан санагдаад байдаг юм. 😂 
Тэгхээр эмэгтэй хүмүүс бид их сэргэлэн байх нь хэхэхэ 😁

Манай монголчууд ер нь их азтай хүмүүс юмаа. Энэ Европд амьдардаг хүмүүс монголд сонсож ч байгаагүй сонин сонин өвчин тусах юм. Хэт цэвэрхэн орчин, эрүүл гэх хооллолтууд ч гэсэн сонсож ч байгаагүй харшил, өвчиний үүсвэр болдог бололтой. Монголд бол тослог ихтэй мах, сүү гээд л хамаагүй л иддэг шд ( хичнээн эднийх шиг махаа угааж хэргэлдэггүй ч амт нь бол хамаагүй гоё). Бас монголын нийгэм асуудал ихтэй, дийлэнх хувь нь дундаас доош амьдралтай гэж тооцогддог ч мундаг тэвчээртэй, хэр баргын юмыг зовлонд тооцохгүй дээ бараг. Тэгхэд энд нийгмийн тэтгэлэг, хангамж сайтай. Боловсрол боломжыг нь бэлдэж өгөөд байх тусам сэтгэл гутралд орсон гэх эсвэл ямар ч гэнэ үү сэтгэл санааны өвчинтэй л гэх юм. Монголд тэгхэд юун тэр сэтгэл мэтгэлийн өвчин манатай хүмүүс нь сайхан амьдрах гээд өдөр шөнөгүй хичээж байдаг. Ингээд харьцуулаад үзэх юм бол мэдээж муу сайн талууд нь аль аль улсад нь байгаа ч. Зөвхөн гадаадад амьдрах гоё гэсэн бодлоо өөрчлөөсэй. Монголд ч гэсэн гоё сайхан зүйл их байдаг юм шүү. "гэж хэлэх гээд наян жишээ авчихлаа" хэхэ 

Эмэгтэй хүн байна гэдэг гайхалтай. Гоо сайхныг ухаантайгаа төгс зохицуулж явна гэдэг хэцүү. Нэг бол тэнэг үзэсгэлэнтэй, нэг бол ухаантай унжгар болчих гээд.... Гэр бүл, үр хүүхдээ хэний ч тусламж хүлээж харж горьдохгүйгээр тэжээгээд явчих чадалтай. Хэнээс ч гархааргүй тэвчээртэй. Эмэгтэй хүмүүс мундаг шүү мундаг. Хажууд байгаа эмэгтэйгээ үнэлж хайрлаж чаддаг байгаарай! ✌🏻️


Хэрвээ та хүүтэй бол хүүгээ "Эр хүн уйлдаггүй юм гэж биш", харин оронд нь "Эр хүн эмэгтэй хүнийг уйлуулдаггүй юмаа" гэж зааж сургаж өсгөөрэй! гэсэн байна. Зөв л зүйл хэлж 👍🏻

Амьдралын хамгийн том шалгууруудын нэг бол таныг үргэлж бусадтай л адил нэгэн болгохыг шаардах тэр л мөчид өөрийнхөөрөө байх явдал юм. Таниас илүү хөөрхөн нь байж болно, таниас илүү ухаалаг нь байж болно, таниас илүү залуу ч байж болно гэвч тэд хэзээ ч тань шиг байж чадахгүй. Өөрийнхөөрөө л бай, тэр цагт таныг байгаагаар тань хайрлах хүмүүс гарч ирэх болно.

  1. Болоосой гэж бодож буй зүйлсдээ анхаарлаа төвлөрүүл. Эерэг бодол гэдэг амжилт бүхний томоохон тулгуур байдаг. Хэрвээ та өглөө бүхэн өнөөдөр надад гайхалтай зүйлс тохиолдоно гэж бодоод, үнэхээр болж буй мэт төсөөлж чадах юм бол ихэнх тохиолдолд та гайхамшигт зүйлсийг мэдрэх болно.
Өөрийн дутагдалтай талыг мэддэг, түүнээсээ санаа зовдоггүй хүмүүсийг би хүндэлдэг. Учир нь сул талаа мэддэг хүнд мэддэггүй хүмүүсээс илүү их хүч байдаг гэж би боддог. Энэ бол өөрийгөө засч залруулхаа болино гэсэн үг биш юм. Зөвхөн дутуу дульмаг зангүй мэт төгс харагдахыг хичээгсэдийн нэг бишээ л гэсэн үг. Энэ бол өөрөөрөө байж буйн бас нэгэн хэлбэр шүү.✌🏻️

Comments

Popular Posts