Өөрийгөө мэдэж байж хүсэл өвөртөлж чадна!
Өөрийнхөө үнэхээр хийхийг хүсч байгаа зүйлийг мэдэж авахын тулд эхлээд өөрийгөө хэн бэ гэдгийг сайн мэдэж байх ёстой бөгөөд тэр мэдэх үйл явц амаргүй. Амьдралд тулгарч байгаа зүйлд машины чиргүүл шиг хандаж чирэгдэж амьдраад байвал өөрөө ч, хүсэл мөрөөдөл нь ч хаачсан бүү мэд замхарч орхино. Одоо таны жинхэнэ хийх ёстой зүйл бол сертификат олгох боловсрол ч биш, англи хэлний хичээл ч биш, юу юунаас илүү чухал өөрийнхөө тухай сурч мэдэх явдал юм. Өөрийгөө юунд дуртай, ямар хүн болохыг тодорхой мэдээд авчихвал өөрийн тань хүслийг биелүүлэх шаардлагатай бусад хичээл сургуулиуд автоматаар үр дүнтэй , чанартай болж чадна. Тийм учраас шалгалтанд бэлдэж байгаа мэт өөрийгөө судал! Өөрийгөө олохын төлөө сэтгэлийн аянд морд!
Өөрийгөө мэдэж авна гэдэг амар ажил ерөөсөө биш. Амжилттай амжилтгүй олон туршилтаар дамжуулан өөрийнхөө сэтгэл, оюуныг шалгаж үзэх ёстой бөгөөд, их бага ямар нэгэн хэмжээгээр цаг нар шаардсан ажил билээ. Тийм учраас мөрөөдлийнхөө эрэлд дөнгөж гараад байгаа хорин насны эхэн үед багтааж өөрийгөө мэдэж аваад мөрөөдлөө тогтооно гэдэг бараг боломжгүй зүйл. Одооноос эхлэн би ямар хоолонд дуртай болох, ямар зүйлийг тэвчиж өнгөрөөж чаддаг, ямар хүнд сэтгэл татагддаг болохоо бодож үз гэж хэлэх байна. Бас миний бодож байсан би болон бодит байгаа би хоёр өөр байх тохиолдол их байдаг учраас өөрийгөө янз бүрийн нөхцөл байдалд оруулж үзэн тэр байдалд ямар үйлдэл гаргаж байгаагаа томруулдаг шил бариад хар! Магадгүй мэдэж авч амжаагүй олон шинж чанар өөрт чинь байгааг олж хараад гайхах мөч олон байх вий. Ийм замаар мэдэллүүд цугларсаар өөрийн чинь талаархи мэдлэг болж үлдэх бөгөөд энэ нь хорвоод хөл тавьсны дараах айж бажигдах явдлыг хамаагүй багасгаж өгөх болно. Хувь заяаг өөрийнхөө талд эргүүлж чаддаг болно.
Таныг аз жаргалтай болгох мөрөөдлөө тогтоож чадвал мөрөөдөл биелэх торгон агшинд биш мөрөөдөл биелэгдэх хүртэлх цаг хугацаанд ч гэсэн аз жаргалыг мэдэрч чадна.
Эх сурвалж : "Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг" номноос....
Comments
Post a Comment