Цаг хугацаа..

Цаг хугацаа тийм хурдан өнгөрснийх үү эсвэл би хурдан хөгширсөнийх үү?
4н сарын өмнө бичсэн постноосоо арай л өөрөөр сэтгээд байх шиг. За тэр ч яахав. Болдог юм болдгоороо л болоод байгаа юм байлгүй.
Энэ 4н сарын турш хүнд хэрэгтэй юу сурав?
Хумс хийж сурсан. За өөр юу хийж сурав?
Хүнтэй харилцах харилцааны түвшингээ арай дээрдүүлсэн. Бишээ хүнд хэрэгтэй юу сурсан?
Хаха, хүнд хэрэглүүлээд байх юм огтоос сураагүйн байна.
Гэж өөртөө дүгнэлт хийнгээ эндээ бичих чинь бас их дажгүй юм байна. Тэгхээр яасан байхна уу?
Огтоос бусдын төлөө гэж бяруу ч болоогүй байж бухын баасаар баах гэж гүйгээгүй байх нь.
Миний бичсэн зүйрлэл заримдаа шууд заримдаа агуулагддаг утгаараа байдаг нь хүмүүст ойлгоход төвөгтэй байдаг байх.
Гэхдээ эцсийн эцэст хэндээ ч өөрийгөө ойлгуулах гэж бичээд байгаа юм. Өөрөө өөртөө л ойлгогдоод, өөртөө анализ хийгээд явж байвал барав.
Сониноос сүүлийн үед энэ нүүр номноос үхэхээс бусдыг үзлээ л гэгч болоод байна.
Нэг л их өөрийгөө, өрөөлтэй далд, ил аргаар рекламдсан улс байдаг болж. Хөгшин залуу, эр эмгүй л анхаарлын төвд байхыг хүсдэг болж. Энэ гэхдээ юунаас болдог вэ гэдгийг уншиж байсан болхоор нэг өнцгөөс харчихаад шүүмжлээд байх нь ч хаашаа юм.
Хүн угаасаа л уулнаасаа сүрэг бүлэг амьдрах заяатай улс юм байх. Ганцаараа ер нь огт хүн ардгүйгээр амьд байх магадлал ховор. Тийм ч учраас өөрийгөө уг нийгэм, уг сүрэг хүмүүст харьяалагддаг гэдгээ нүүр номоор, нүүр номын хэдэн like-р мэдэрцгээх гэдэг болж. Энэ буруу бишээ. Гэхдээ хэт их ач холбогдол өгөөд байх нь ч хаашаа юм..

Comments

Popular Posts