Бага нас бас мөрөөдөл
Өглөө болгон өдөр болгон сэрэхдээ яагаад ч юм мэдэхгүй тэр өдөр адал явдлаар дүүрэн байх юм шиг догдолж сэрдэг байж билээ. Нэг л надад зориулсан солонгорсон ертөнц шиг маш гоё эерэг, өөдрөг сэрдэг байж билээ. Одоо тэр мэдрэмж минь буураад уджээ. Тэр мэдрэмжээ хүүхэлдэйн кино эсвэл нээх худлаа амьдралгүй солонгос кино үзэхээрээ л мэдрэх юм даа. Нэг тийм догдолсон сайхан мэдрэмж. Хэн ч хэнд ч худлаа зан гаргана гэсэн айдас байхгүй. Хэн хэнд ч муу зан, муухай санаа гаргах вий гэсэн бодол ч байхгүй, бүх зүйл ариун гэгээн. Тийм ертөнц намайг 20 хүртэл минь үргэлжилж дээ. Хүн хүнд гомдоод, мэдэхгүй занг мэдээд ирэхээр л цаанаасаа л өөрийгөө хамгаалах хаалт гаргаад ирдэг бололтой. Бид нийгмийн хорлолд өртөх биш харин ч нийгэмд сайн сайхан үлгэр дууриалал болж амьдралыг туулж байвал гоё ч юм шиг.
Comments
Post a Comment