Гоё болноо удахгүй..
Би чинь шинокоов шүү дээ. Хумс хийж эхлээд 2 сар л болж байна. 2 сар болж байгаа гэхэд дажгүй л яваад байна гэж бодоод байна. Анх өөрийнхөө ч хумсыг будаж чаддаггүй байсан охин ингээд 3н сарын дотор юун өөрийнх байтугай өрөөлийн хумсыг будаад, янзлаад гоё болгоод явж байх гэж. Юм гэдэг их сонин байгаа юм шүү. Хихи ^^
Гоё, гоё хумс хийдэг хүмүүстэй өөрийгөө бас их харьцуулчихнаа тэгж байгаад. Хийсэн гоё хумснуудыг нь хархаар өөхх би ч гэсэн хийж чаднаа гээд л шар гозойгоод байдаг юм. Гэхдээ одоохондоо туршлага дутаад байгаа л даа. Тэрийгээ ч мэдээд байгаа л даа.
За болно доо болно. Удахгүй бүүүүрр тасархай хумс хийдэг болнооо. 💪
Comments
Post a Comment