Аааннн.. найз уу?

Ийм нэг пост уншлаа facebook-с. Тэгээд би чинь өөрөө ямар найз билээ гэж бас бодлоо. За ямар ч л байсан атаархуу, жөтөөрхүүд нь ороод байх нь биш. Атаархан байж хүнтэй найзалж өөрийгөө зовоох хүн биш. Ер нь бол нэг хэсэгтээ л найз бол найз гээд их л гүйдэг байж билээ. Гаргасан сэтгэлээ одоо бодохоор хайран ч юм шиг санагдах үе бий бий. Гэхдээ хүн гэдэг найзгүй амьдарч чадахгүй гэж би боддог. Нээх айхтар сүүжирч сүржигнээд байхгүй ч бие биенээ дэмждэг, бие биенээ ойлгодог найзууд үлдсээн үлдсэн. Хүнийг жаргаж явахад хэн л бол хэн найзаа гээд гарч ирээд найзлаад явах амархан. Зовж, шаналах үед л харин тэр найзаа нь хааччихав гэмээр хэдхэн байдгийг мэдсэн. Тэгээд л мэдэржаам чинь. Тэгээд л өмнөх шигээ итгэхээ, тэгээд л өмнөх шигээ найдахаа, тэгээд л өмнөх шигээ байхаа больж байгаа юм чинь 😁.
Гэхдээ л тийм биш шүү гэдгийг нотлох маш сайн хүмүүс гарч ирж л байгаам чинь 😎


Comments

Popular Posts