Цаг гаргаж унших зүйл мөн үү биш үү?

Энэ бүх зүйл маш утгагүй юм. Учир нь би өөрөө өөрийгөө олох гэж яваа залуу бүсгүй. Магад миний оюун бодлууд энэ блогоор минь ил байдаг байх. Бодсон санасанаа эндээ хэнээс ч санаа зовохгүй бичдэг нь үнэн. Гэхдээ тэглээ гээд би хүний тухай бичээд байдаггүй. Тэглээ гээд би надад огт хамааралгүй зүйлсийн тухай ч бичээд байдаггүй. Зүгээр нэг оюун бодлоо хэнээс ч санаа зовохгүй хүүрнэдэг маань хүссэнээ хүссэн хүндээ яриад байдаг гэсэн үг биш. Хүссэн хүнээ хүссэнээрээ яриад, бичээд байдаг ч гэсэн үг биш. Энэ интернет ертөнцөд хэн ч яаж ч харагдаж болдог гэдэгт би итгэдэг. Итгэдэг гэхээс илүү мэддэг. Хуурамч төрх үүсгээд явах амархан. Тэр зохиомол төрхөөрөө бусдад сайшаагдах, магтуулах ч амархан. Надад хэнд ч магтуулаад, сайшаагдах сонирхол алга. Миний бичдэг зүйлс учираа мэдэхгүй бацааны төөрөгдөл эсвэл цэцэрхэл ч байж болно. Гэхдээ энэ бол миний бодлууд бас миний дотоод ертөнцийн минь бусдад ил гаргаж болно гэж өөртөө зөвшөөрөгдсөн өчүүхэн хэсэг! Хэн бүрийн дотор юу нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй шиг миний дотоод ертөнцөд энд хүүрнэдэгээс ч илүү олон зүйлс бий. Бусдыг шүүж, шүүмжилж эсвэл мэддэг юм шиг царайлхаасаа өмнө энэ зүйл надад, миний амьдралд хэрэгтэй зүйл үү? Алтан цагаа юунд зарцуулаад байна гэдгээ нэг тунгаагаад үзчихвэл блогыг минь унших, уншихгүйгээ дорхноо шийдэх байх. За тэгхээр goodluck!


Comments

Popular Posts