Миний стил..

 Энэ зургийг би хуучин хувцасны дэлгүүрт авахуулж байсан юм. Угаасаа хуучинсаг стилтэйн болхоор брендийн дэлгүүрүүдээс илүү хуучин хувцасны дэлгүүрээр хэсэх дуртай. Айхтар мөнгө хувцас хунартаа зараад байдаггүй. Өөрт зохисон, чанартай байх нь л хамгийн чухал санагддаг. Үнэтэй эдлэлээр ч гоёдоггүй. Тэр нь ч байхгүй. Авья ч гэж боддоггүй. Угаасаа энд үнэт эдлэл, булган шубыг 50 байтугай 60 гарсан эмээ нар ч өмссөн харагддаггүй. Тэгхээр 70 дөхөөд ирэхээрээ л авч магад. Ккккк 
Дандаа кет өмсдөг. Болж өгвөл ямар ч хувцсыг кетэн дээр л өмсөх гээд байдаг. Ээмэг хааяадаа л зүүдэг, зүүлт, бөгж бол барагтаа зүүхгүй дээ. Үсний чамин гоёлд харин их дуртай. Хаяа нэг гоё чимэглэл авдаг.
Ганц шүтдэг дуртай юм маань гэвэл маш сайн чанартай, хархад энгийн хэрнээ донжтой гадуур хувцас юм даа.
Дэлгүүрт орохоор хамгийн түрүүнд барьж авсан юм маань дандаа гадуур хувцас л байгаад байдаг юм.
Хэт бусдын нүдэнд тусахаар хувцаслах дургүй. Хэт гял цал хувцаслах дургүй. Нэээх том бичигтэй брендийн ямар ч бараанд дургүй.(том бичигтэй)
Тэрнээс бол зохиж л байвал юу ч яах вээ л байдаг даа. ^^

Comments

Popular Posts