Ааажлууд..



Хүмүүс бас би facebook дээр аягүү лаг үг бичдэг дээ. Тэр чинь өөрт чинь хэлж байгаа юм бишээ. Өөртөө сануулж байгаа юмаа. Өөрөө өөртөө ингээрэй, тэгээрэй, ингэдэг шүү, тэгдэг шүү гэж сануулж байгаа юм. Тэрнээс өөрт чинь эсвэл хэн нэгэнд амьдрал заагаад сургаад байгаа юм бишээ. ''гэж би ойлгов''.
За тэр яах вэ... нөгөөдрөөс ажилдаа буцаад орно. Шинэ хүмүүстэй танилцах, шинэ орчинд орох боломж олгодог тэр ажилдаа би дуртай. Тэр ажлаас үлдсэн гоё гоё дурсамж их бий. Учир нь би өөрийгөө тийм ажил хийж чадахгүй байх гэж бодож байтал эсэргээр нь дарга магтаад, чи эелдэг, хүмүүстэй гоё харьцдаг гээд бүүр хөөргөөд дуртай болгосоон гэж байгаа 😁.
Өдөр болгон маш олон улсаас ирсэн, англи шведээр ярьдаг хүмүүстэй урьд нь нэг ч уулзаж байгаагүй ч таньдаг юм шиг л харьцаад бас танилууд болох гоё шд. Нас хүйс янз янз. Бүгд л өөр өөр амьдралтай, ар гэртэй хүмүүс. Ямар ажил вээ гэвэл Шведийн бүх төрлийн үзэсгэлэн дээр очиж өдөржин инээдэг ажил юмаа. Тэгээд л өөртэйгөө адилхан өдөржин инээдэг хүмүүстээ их танилцана. Бүгд л их нээлттэй гоё харилцаатай хүмүүс шиг санагддаг.
Ингээд бодсон надад хийж үзээгүй ажил ховор юм байна. Цэвэрлэгээний компанид цэвэрлэгч хийж үзэж, 25с доош насныхны ажилладаг газар өдөржин машинтай явж байшин барилга барих нь л холгүй явж, Max гээд бургерийн газар касс хийнгээ төмсөө шараад л явж, жижиг мухлагт зайрмаг зардаг байж, үйлдвэрт юм угсардаг байж, сонин тараадаг байж, усан онгоцонд ажилладаг байж, хүүхдийн тоглоомны газар ажилладаг байж, golf- н газар ажилладаг байж. Ажил голохгүй л хийж дээ хийж. Тэрнийхээ ачаар ямар ч ажлыг ер нь бол хийчихнэ шүү. Тэгсэн одоо ингээд хумс хийгээд явж байдаг 😂. Юм гэдэг нээрээ сонин шүү!


Comments

Popular Posts